A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: id

Filename: views/tusul_view.php

Line Number: 5

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: names

Filename: views/tusul_view.php

Line Number: 6

Нийслэлийн аялал жуулчлалын мэдээлэл сурталчилгааны төв нээгдлээ

> Төсөл хөтөлбөр

  Манай улсад жилд 475 мянган жуулчин ирж байгаагийн 90 гаруй  хувь нь нийслэл  Улаанбаатар хотод  ирдэг  байна.  Монголын аялал жуулчлалын салбарын түүхэнд шинэхэн хуудас нэмсэн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлэл, сурталчилгааны төвийн нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга болон ССАЖЯ-ны төлөөлөгчид, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцов. Шинэ төв Нийслэлийн нутгийн захиргааны IV байр буюу хуучнаар Улаанбаатар бизнесийн хөгжлийн төвийн нэгдүгээр давхарт байрлах юм.

    Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээлэл, сурталчилгааны төв нь Монгол улсад ирсэн гадаад, дотоодын жуулчдад аялал жуулчлалын бүх төрлийн мэдээлэл өгөх,  Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд, хотын аяллын маршрутыг танилцуулах, аялал жуулчлалын байгууллагуудыг сурталчилах,  жуулчидтай холбох гүүр нь болох бөгөөд гадаадын төдийгүй дотоодын жуулчид, гадаадад аялах Монгол иргэдэд аяллын мэдээлэл, зөвлөгөө өгч, шаардлагатай үед тусламж үзүүлнэ.

      Тус төвд жуулчдад зориулсан лавлах утас ажиллах бөгөөд халаасны хулгай, хэрэг зөрчил, үйлчилгээний байгууллагуудын талаархи санал гомдлыг шуурхай хүлээн авч хариуцах байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх юм.

      Төвийн гадна засвар тохижилт нь аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн, үзмэрүүдийг сурталчлах, жуулчдад хүргэхэд чиглэсэн.

     Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төв нь 40 хүний багтаамжтай иж бүрэн  сургалтын танхимтай бөгөөд нийслэл хотын жуулчны үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудыг бүх шатны сургалтанд хамруулах, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулна. 

     Аялал жуулчлал өндөр хөгжсөн хотуудын адилаар хоттой танилцах City tour bus тойрон аяллын автобус өдөр бүр тогтсон цагт төвийн гадна талаас явж зочид, жуулчдыг Улаанбаатар хоттой танилцуулах юм.  

2017-10-17

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос