A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: id

Filename: views/tusul_view.php

Line Number: 5

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: names

Filename: views/tusul_view.php

Line Number: 6

Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтыг баяжууллаа

> Төсөл хөтөлбөр

2013 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтыг баяжууллаа. Соёл, спорт, аялал, жуулчлалын яамны Түүх, соёлын дурсгалт зүйлд зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн гишүүд Үндэсний музей ,Богд хааны ордон музей, Уран зургийн галерей, Чойжин ламын сүм музей болон орон нутгийн музейнүүдэд хадгалагдаж буй зарим  үзмэр, эд өлгийн зүйлийг Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлээр тодорхойлсныг хэлэлцэж, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад нэмэхээр тогтлоо. Ингэснээр эдгээр үнэт өв төрийн хамгаалалтад орж, зарагдах, хулгайлагдахаас бүрэн хамгаалагдаж байгаа юм. Сайн цагийн мянган бурхны шүтээн зураг, Улаан Жамсран бурхны цам бүжгийн иж бүрэн өмсгөл, Марзан Шаравын “Ленины хөрөг”, XIII-XIV зууны хотгор илд, Хархорум хотын түүхтэй холбоотой гэрэлт хөшөөнүүд, Дарьганга, үзэмчин эхнэрийн толгойн гоёл, Сэцэн хааны тамга зэргийг энэ жагсаалтапд нэмж орууллаа.

2017-10-17

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос