ССАЖЯам болон Спортын бэлтгэлийн төв хамтран 2012 оны улсын тэргүүний биеийн тамирын арга зүйч, биеийн тамирын багш, спортын хамтлаг, хэвлэл мэдээллийн байгууллагыг өнгөрсөн 3 дугаар сард шалгаруулсан. Эдгээр шалгарсан шилдэгүүдийг Малайз улсад болох “Спорт дахь олон улсын болон дотоод дахь харилцааг өргөжүүлэх нь” сэдэвт олон улсын сургалтад хамруулахаар болжээ. Энэхүү сургалт 2013.06.24-нөөс ирэх сарын 2-ны өдрүүдэд болно. Сургалтад хамрагдах хүмүүсийг өнөөдөр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал үдэн гаргасан юм.
“Спорт дахь олон улсын болон дотоод дахь харилцааг өргөжүүлэх нь” сэдэвт олон улсын сургалтад оролцох хүмүүсийг дурдвал:
2012 онд зарлагдсан болзолт уралдаанд тэргүүн байрт шалгарсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны арга зүйч Р.Нэргүй,
Хөвсгөл аймгийн Хилийн 0257-р ангийн биеийн тамирын ахлах ажилтан, арга зүйч Н.Наранпүрэв,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн биеийн тамирын багш Ж.Чулуунцэцэг,
Увс аймгийн Зүүнговь сумын ахлах сургуулийн биеийн тамирын багш С.Дугармаа,
Улаанбаатар төмөр замын “Ирээдүй” цэцэрлэгийн эрхлэгч Л.Янжмаа,
ТВ-5 телевизийн сурвалжлагч Б.Аръяабал нар тус тус хамрагдаж байна.
Эдгээр хүмүүс сургалтад хамрагдахаас гадна Малайзын спортын барилга байгууламж тэдгээрийн үйл ажиллагаатай нь давхар танилцах боломж бүрдсэн байна.
