A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: id

Filename: views/tusul_view.php

Line Number: 5

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: names

Filename: views/tusul_view.php

Line Number: 6

Ц.Оюунгэрэл сайдын зөвлөлийг байгууллаа

> Төсөл хөтөлбөр

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл эрхлэх хүрээний ажил, тэргүүлж байгаа яамныхаа зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар, зөвлөгөө өгөх үүрэг бүхий сайдын зөвлөл байгууллаа.

Ц.Оюунгэрэл сайдын зөвлөлд тус яамны дэд сайд М.Түмэнжаргал, Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Баянмөнх, МУГЖ Ц.Төмөрбаатар, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, “Монголын балетын хөгжил сан” -ийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхтуяа, соёл судлаач Ц.Санчирмаа нар багтжээ.

Сайдын зөвлөл өчигдөр анхны хурлаа хийж, Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд хийх ажил болон идлэг шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгосон талаар ярилцсан байна.

2017-10-17

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос