A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: id

Filename: views/tusul_view.php

Line Number: 5

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: names

Filename: views/tusul_view.php

Line Number: 6

Уран нугараач Э.Цацрал “Геннис-2013″ номонд бичигдлээ

> Төсөл хөтөлбөр

Монгол улсын иргэн Эрдэнэбилэг овогтой Цацрал нь баг наснаасаа уран нугарч эхэлсэн байна. Түүний энэхүү авъяасыг гэр бүлийнхэн нь дэмжин Улсын циркийн уран нугаралтын багш МУГЖ, Төрийн шагналт Мажигсүрэн багшид шавь оруулан 2004 оноос эхлэн дэлхийн олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнүүдээс урилга ирэх болж чамгүй амжилт гаргасан байна. Тэрээр одоо Итали улсын үндэсний цирк болох “DARIX TOGNI” цирктэй гэрээ байгуулан ажиллаж байна. Э.Цацрал нь “GUINNESS WORLD RECORDS”-т оролцож “longest time to hold the Marinelli bend position” буюу уран нугаралтын хэллэгээр шүдэн дээр удаан зогсох гэсэн нэртэй төрөлд дээд амжилтыг тогтоогоод байна. Анх энэхүү рекордыг 2009 онд Оюунгэрэл гэх эмэгтэй “50” секунд тогтож байсан бол Э.Цацрал 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2 минут 34 секунд тогтож шинэ амжилтыг Унгар улсын Будапешт хотын Circus Maximus гэх циркэд шүүгч болон гэрч 4 хүн, хөтлөгч, зураглаачтайгаар амжилтаа баталгаажуулж шинэ амжилтын эзэн болоод байна. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас уран нугараач Э.Цацралыг Монголын соёл, урлагийн хөгжлийг олон улсад таниулахад түлхэц өгөх уг үйл хэрэгт дэмжлэг үзүүлж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөөр тусласан юм.

2017-10-17

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос