A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: id

Filename: views/tusul_view.php

Line Number: 5

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: names

Filename: views/tusul_view.php

Line Number: 6

Бразил улстай биеийн тамир спортын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ

> Төсөл хөтөлбөр

2013.04.26-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлалын яаман дээр тус салбарын сайд хатагтай Ц.Оюунгэрэл Бразил улстай биеийн тамир спортын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө.

 

 

Энэхүү ёслолын арга хэмжээнд Бразил улсын гадаад хэргийн дэд сайд хатагтай Maria Edileuza болон Бээжин дэх Бразилийн элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Durval Carvalho, өргөмжит консул хатагтай Хулан нар оролцсон юм.
Ц.Оюунгэрэл сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ: Манай яам дөнгөж байгуулагдаж байх үед айлчлан ирсэн анхны зочид бол Бразил улсын төлөөлөгчид байсан. Энэ айлчлал нь үр дүнгээ өгч биеийн тамир спортын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгээр үргэлжилж байгаад баяртай байна гэдгээ илэрхийлсэн.


Бразил улсын гадаад хэргийн дэд сайд хатагтай Maria Edileuza: Манай хоёр хоёр улс анх 1987 онд дипломат харилцаа тогтоож эхэлсэн бөгөөд боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж байгаа. Бидний хамтын ажиллагаа ийнхүү соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах болсонд баяртай байна. Шинэчлэлийн засгийн газар нь Соёл, спорт, аялал жуулчлал хэмээх 3 бүрэлдэхүүнээ нэгтгэсэн нь Монгол улс эдгээр салбаруудаа өөр өнцгөөс харж чадсаныг илтгэж байна. Миний мэдхээр энэ 3 салбарыг нэгтгэсэн улс байхгүй. Манай улс спорт тэр дундаа хөл бөмбөгөөрөө алдартай. Тиймээс хөл бөмбөгийн спортоор харилцан бэлтгэл сургуулилт хийх, оюутан солилцох, туршлага судлах зэрэгт хамтран ажиллах боломжтой болж байгаа тул танай спортын холбоод талархан хүлээж авна байх гэж бодож байна гэдгээ онцлон хэлсэн юм.
 

2017-10-17

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос