ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд уран зураг сонирхогч хүүхэд, багачуудын дунд “Соёлын өв хүүхдийн нүдээр” уран зургийн уралдаан зарлаж байна.
Уралдааны зорилго: Уран зураг сонирхогч хүүхэд багачуудын авъяасыг илрүүлж, Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвүүдийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, соёлын боловсрол олгоход уралдааны зорилго оршино.
Сэдэв:
Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг,Монгол ардын уртын дуу, Монгол наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, бүргэдийн баяр буюу шувуучлахуй, Монгол ардын бүжиг-бие биелгээ, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил- битүү амьсгааг (Лимбэчин)өөрийн бүтээлдээ тусгах
Хамрах хүрээ:
6-10 хүртэлх насны хүүхдүүд
Хугацаа:
Бүтээлийг 2013 оны 05 дугаар сарын 6-20-ны өдрүүдэд 17 цаг хүртэл ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс-ын байранд хүлээн авна.
Шагналын сан :
1-р байр: 300.000 төгрөг(өргөмжлөл, бэлэг дурсгал)
2-р байр: 200.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)
3-р байр: 100.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)
Тусгай байр 2: 70.000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал)
Жич:
- Шилдэг зургуудын шалгаруулж ЮНЕСКО- д бүртгэгдсэн соёлын биет бус өвийг сурталчилах ном товхимолд хэвлэн нийтлүүлнэ.
- Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцаан олгохгүй
Анхаарах зүйлс:
- “Соёлын өв хүүхдийн нүдээр” сэдвийн хүрээнд зурсан байх
- Гар зураг нь А2, А3 хэмжээний ватум цаасан дээр усан будаг, балын ба тосон харандаагаар зурсан байх
- Уран бүтээлээ заасан хугацаанд ирүүлэх
- Уран зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх
- Нэг оролцогчоос нэг л бүтээл хүлээн авна
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ЮНЕСКО-ГИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИСС
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Засгийн газрын XIбайр
Утас: (976)-11-315-652, (976)-7010-5652
Факс: (976)-11-322612
Цахим хуудас: natcom@unesco.mn
Цахим хаяг: http://www.unesco.mn
