A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: id

Filename: views/tusul_view.php

Line Number: 5

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: names

Filename: views/tusul_view.php

Line Number: 6

Монголын ширээний теннисний холбоо энэ жилийн УАШТ-нийг “Спорт ба Соёл” сэдвийн дор зохион байгуулж байна

> Төсөл хөтөлбөр

Монголын ширээний теннисний холбооноос 2013 оны 03-р сарын 15 – 17 өдрүүдэд болох энэ жилийн УАШТ-нийг “Спорт ба Соёл” сэдвийн дор зохион байгуулхаар болжээ. Уг ажлын хүрээнд дараах зүйлсийг хийхээр төлөвлөсөн байна. Үүнд:
1. 3-р сарын 15 ны 15.00 цагаас Төрийн шагналт, түүх судлаач, доктор О.Батсайхан “ Монголын Богдууд “ сэдвээр түүх, соёл, танин мэдэхүйн лекц, илтгэлийг УАШТ-д оролцож буй нийт баг тамирчид, дасгалжуулагчид зориулан сонордуулж сонирхосон асуултуудад хариулна.
2. Богд Хааны Ордон музейтэй хамтран “Монголын Богдууд” фото зургийн үзэсгэлэнг 3 өдрийн турш зааланд дэлгэн үзүүлнэ.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь хот, хөдөө орон нутгаас ирсэн нийт баг тамирчдынхаа түүх, соёлын танин мэдэхүйн мэдлэгийг нэмэгдүүлэх Спортыг түүх, соёл – Олимпизмтэй холбох эрхэм зорилготой юм байна.

Иймээс Та бүгдийг энэхүү санаачлагыг дэмжин 2013 оны 3 дугаар сар 15 ны 15.00 цагт эхлэх УАШТ-ний нээлтийн ажиллагаа болон доктор О.Батсайханы илтгэлд хүрэлцэн ирж, фото зургийн үзэсгэлэнг сонирхон хамтран ажиллахыг хүсэж байна.
Харилцах утас: 70135137


МШТХ-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
МҮОХ-НЫ ГИШҮҮН Ч.АМАРСАНАА
 

2017-10-17

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос