A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: id

Filename: views/news_view.php

Line Number: 5

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: names

Filename: views/news_view.php

Line Number: 6

ХҮҮХДИЙН ДУУНЫ ШИНЭ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЦАХИМ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

> Төсөл хөтөлбөр

 
 
Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас хүүхдийн дууны урын санг баяжуулах, хүүхдийн дуугаар дамжуулж Монгол хүнийг бага наснаас нь хэл, соёл, өв уламжлал зан заншлаа дээдэлдэг, эх оронч иргэн болгон төлөвшүүлэх, авьяас чадварыг нь илрүүлж, хөгжүүлэх, уран бүтээлчдийн зохион туурвих үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Хүүхдийн дууны шинэ бүтээл шалгаруулах цахим уралдаан”-ыг зохион байгууллаа.
 
Уралдааны нэгдүгээр шатанд 79 хөгжмийн зохиолч, ая зохиогч 169 бүтээл ирүүлснээс орон тооны бус мэргэжлийн шүүгчид шүүлт хийн хоёрдугаар шатанд 23 бүтээлийг шалгаруулсан.
 
Уралдааны 2 дугаар шатны шалгаруулалтыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулав. Шүүгчээр Соёл, урлагийн газрын дэргэдэх хөгжмийн урлагийн уран сайхны зөвлөлийн ахлагч, хөгжим судлаач, доктор Б.Батжаргал, МУСГЗ, хөгжим судлаач Ч.Буянхишиг, хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц нар ажиллаж 2-3, 4-6, 6-12 гэсэн гурван насны ангилал тус бүрд 1, 2, 3 дугаар байрыг эзлүүллээ.

2021/02/05

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос