Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт 2024 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд нийт 29 өргөдөл гомдол бүртгэгдсэн. Нийт өргөдөл цаасан сууриар шууд ирсэн ба Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс ирсэн өргөдөл гомдол байхгүй.
Нийт өргөдлийн 20 нь байгууллагын албан хаагчдаас , 9 нь иргэдээс ирсэн байна. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 2 нь ажилд орохыг хүссэн , 8 нь дэмжлэг хүссэн өргөдөл байна. Дэмжлэг хүссэн иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэсэн.
Албан хаагчдаас ирсэн өргөдлийн 12 нь чөлөө хүссэн тухай, 3 нь ажлаас чөлөөлөгдөх, шилжих тухай бусад нь хувийн шалтгаанаар хүсэлт гаргасан. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 100% байна.