2020-10-08
  • Хэвлэх

МЭНДЧИЛГЭЭ

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан өрхөө татаж, үүдээ нээсэн түүхт 40 жилийн ой энэ  намрын билэгт сайн өдөр тохиож байна.

Хотын нийтийн төв номын сангийн Эрхэм хүндэт эзэд ахмад, залуу, дунд үеийн ажилтан албан хаагчид, хамтран ажилладаг байгууллагууд, нийслэлийн иргэддээ түүхт 40 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Нийтийн номын сан нь тасралтгүй мэдлэг олгох, шийдвэрийг бие даан гаргах, иргэдийн болон нийгмийн хэсгүүдийн соёлын хөгжлийг хангах салшгүй нөхцөл гэж ЮНЕСКО тунхагтаа тусгасан билээ.

Нийгмийн бүхий л салбарыг хөгжүүлэхэд,  амралт чөлөөт цагаа зориулах,  иргэдийн оюуны эрэлт хэрэгцээг хангахад Номын санчдын үүрэг тэргүүн шугамд байдаг. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан өөрийн салбартаа олон ажлаар түүчээлэн манлайлдаг нь үе үеийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, оюун санааны үлэмж их хувь нэмэр гэдгийг онцлоход таатай байна.

Өнөөгийн эрчимтэй цахимжиж байгаа нийгэмтэй хөл нийлүүлэн хөгжихөд Та бүхэн цаашид хамгийн сайнаар, хамгийн сайхнаар  тууштай ажиллах л үлдээ. Энэ эрхэм үүргийг, мөн нийслэлийн хүн амын боловсрол, соёл, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх олон талт соёлын ажлыг зорилгоо болгосон та нарын ажил үйлсэд амжилт хүсье.

  САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР