2020-10-05
  • Хэвлэх

Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу бүтээлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт хүлээн авч байна. Улсын санд худалдан авах үйл ажиллагааны удирдамжтай танилцана уу.

 

ХӨГЖМИЙН ТОМ ХЭЛБЭРИЙН БҮТЭЭЛИЙГ УЛСЫН САНД

ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

 

НЭГ. ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ:

Соёлын тухай хуулийн 6 дугаар бүлгийн 21.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын хэрэгжилтийг хангана. 

ХОЁР. ЗОРИЛГО:

Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг нэмэгдүүлэх, урлагийн байгууллагуудын урын санг баяжуулах, хөгжмийн зохиолчдын бүтээн туурвих бүтээлч хандлагыг дэмжихэд оршино.

ГУРАВ. ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХУГАЦАА       

3.1 Оролцох бүтээлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын байранд 128 тоотод ажлын цагаар хүлээн авч, бүртгэнэ.

3.2 Бүртгэлд хамрагдсан нийт бүтээлүүдийг Соёлын сайдын тушаалаар байгуулагдсан орон тооны бус мэргэжлийн зөвлөл 11 дүгээр сарын 06,07-ны өдөр Улсын Филармонийн концертын танхимд сонсоно.

3.3 Улсын санд худалдах хүсэлт ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулан, үнэлэх орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлыг 11 дүгээр сарын 10-ны дотор зохион байгуулна.

3.4 Улсын санд худалдан авах бүтээлүүдийн батламжийг  “Бүх нийтийн хөгжмийн баяр-2020” наадмын хаалтын нэгдсэн тоглолтын үеэр гардуулна.

ДӨРӨВ. УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

4.1 Бүтээлийн сэдэв, агуулга чөлөөтэй.

4.2 Бүтээл нь хөгжмийн зохиолчийн сүүлийн 3 жилд туурвисан хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээлүүд болох дуу, дууны аяз, найруулга зэргээс бусад бүрэн хэмжээний том хэлбэрийн бүтээл байна.

4.3 Бүтээл нь “Алтан намар” мэргэжлийн хөгжмийн наадамд шалгарсан байна.

4.4 Мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон байна.

4.5 Бүртгүүлэхдээ хөгжмийн бүтээлийн клавир, партитур, парт буюу хөгжим тус бүрээр тоглох ноотыг тус бүр 2 хувь авч ирэн бүртгүүлнэ.

4.6 Бүртгэлийн хугацаанд ноот, партитураа өгөөгүй, хугацаа хожимдсон хөгжмийн зохиолчийн бүтээл тус наадамд тоглогдохгүй болохыг анхаарна уу. 

4.7 Зохиогч нь улсын санд худалдах бүтээлээ дараах материалын хамт ирүүлнэ. Үүнд:

  Улсын санд бүтээлээ худалдах тухай хүсэлт, өргөдөл

  Бүтээлийн тухай товч танилцуулга, бүтээлийн үнэлгээ

  Тухайн бүтээлийн талаарх мэргэжлийн хөгжим судлаачийн бичсэн 2-оос доошгүй шүүмж, судалгаа  

  Сонин хэвлэлд гарсан нийтлэл

  Мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон тухай тодорхойлолт

  Сонирхогчийн болон мэргэжлийн түвшинд хийгдсэн аудио, видео бичлэг

4.8 Оролцогч нь бүртгүүлсэн бүтээлийнхээ цахим хувилбарыг 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар (jantsansambuu@culture.gov.mn) -т ирүүлснээр шалгаруулалтад оролцох эрх үүснэ.

4.9 Өмнөх жилүүдэд уг наадамд оролцон мэргэжлийн зөвлөлийн шаардлага хангаагүй хасагдсан бүтээлүүдийг хүлээн авахгүй болно.

4.10 Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.culture.gov.mn сайт, 51-264944 утсаар холбогдон авна.

----------оОо---------