2020-10-05
  • Хэвлэх

 

ОНЫ ШИЛДЭГ ДУУ ШАЛГАРУУЛАХ “МОРИН ХУУР”

33 ДАХЬ УДААГИЙН НААДМЫН УДИРДАМЖ

                                                                                                             

Нэг. Нийтлэг үндэслэл

Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын үйл ажиллагааг зохицуулахад энэхүү удирдамжийг мөрдөнө.

Хоёр.  Уралдааны зорилго

2.1       Монгол үндэсний хөг эгшиглэгээт дууны уран бүтээлийн урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх, уран бүтээлчдийн зохион туурвих бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, алдаршуулах, оны шилдэг дуу шалгаруулахад уг наадмын зорилго оршино.

Гурав. Уралдааны төрөл, бүтээлд тавигдах шаардлага                                                  

3.1     Уралдааныг дараах гурван төрлөөр шалгаруулна.  

3.1.1   Мэргэжлийн  дуу:  Аялгууны хувьд цараа багтаамж ихтэй, шүлгийн утга агуулга өргөн хүндэтгэлтэй, дуулаачаас мэргэжлийн өндөр ур чадварыг шаардсан хөгжмийн дарамж зохирлыг мэргэжлийн түвшинд боловсруулсан дууны уран бүтээл                                     

3.1.2  Нийтийн дуу: Дуучнаас хоолойн цараа шаардахгүй, нийтээр даган дуулах боломжтой, үндэсний болон орчин цагийн хөг хэмнэл, утга агуулгыг илэрхийлсэн хэв шинжтэй дууны уран бүтээл

3.1.3   Эстрад дуу:  Рок, поп, джаз урсгал чиглэлд бичигдсэн сэдэв агуулга чөлөөтэй орчин цагийн дууны уран бүтээл 

3.2 Бүтээлд тавигдах шаардлага:

3.2.1 Уралдаанд оролцогчид дуугаа шат тус бүрд ямар  хөгжимтэй хамсран дуулахаа урьдчилан мэдүүлж, хувийн бэлтгэлээ хангасан байна.

3.2.2 Бүтээл нь зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй байна.

3.2.3 Дууны сэдэв, агуулга чөлөөтэй.

Дөрөв. Уралдаант шалгаруулалт

4.1       “Морин хуур” 33 дахь удаагийн наадам нь гурван үе шаттай зохион байгуулагдана.                           

4.1.1   Уралдааны I шатны шалгаруулалт 2020 оны 10 дугаар сарын 10-нд Монголын Хүүхдийн Ордонд болно.                                           

  • Уран бүтээлчид төгөлдөр хууртай, эсвэл хөгжмийн бичлэгтэй /фонограмм/ дуулж болох ба хамсраа хөгжмөө өөрсдөө хариуцна.

4.1.2   Уралдааны II шатны шалгаруулалт 2020 оны 10 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд  18.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд үзэгчидтэйгээр зохион байгуулагдана.  Уран бүтээлч нь бүтээлээ найрал хөгжимтэй хамсран дуулуулах бол хөгжмийн найруулга, удирдбар, хувь зэргийг 1 хувь авчирна.

4.1.3 "Морин хуур 2019" наадамд шалгарсан бүтээлүүд 2020 оны 11 дүгээр сарын 14-нд Төв аймгийн "Монгол туургатан" театрт зохион байгуулагдах "Бүх нийтийн хөгжмийн баяр 2020" наадмын нэгдсэн гала тоглолтод урилгаар оролцоно. 

4.2     Шалгаруулах журам

4.2.1  Уралдааны төрөл болон шалгаруулалт тус бүрийг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулна.                   

4.2.2   Уралдаанд оролцогчдын дарааллыг сугалаагаар зохицуулж, уралдаан дуустал баримтална.                                                                                                                                           
4.2.3    Уралдааны шүүгчид болон зохион байгуулагчид дараах тохиолдолд уралдааны шат, шалгаруулалтыг үл харгалзан уралдаанд оролцогчийг хасах эрхтэй байна.

  • Бүтээлийг шаардлага хангаагүй гэж үзвэл бүрэн сонсохгүй зогсоох, хасах
  • Хоолойтой бичлэгээр давхар дуулсан тохиолдолд  бичлэгийг зогсоох, хасах
  • Уралдааны удирдамж, дэг журам, үйл ажиллагаанд харшилсан аливаа зөрчил  гаргасан тохиолдолд зогсоох, хасах

4.2.4     Уралдааны шүүгчид уралдаанд оролцогчдын тооноос хамааран дараагийн шатанд оролцох уран бүтээлийн тоог нэмэх эрхтэй байна.                                                                                                       

4.2.5   Уралдаантай холбогдон гарсан аливаа гомдол, саналыг бичгээр авах ба шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж, эцсийн шийдвэрийг ерөнхий шүүгч гаргана.

4.3      Наадмын шагнал

4.3.1   “Морин хуур ” наадамд мэргэжлийн, нийтийн, эстрад гэсэн гурван төрөлд эхний гурван байрын шилдэг дууг тодруулж өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагналыг олгоно.

4.3.2   Шилдгийн шилдэг уран бүтээл /гранпри шагнал/ -ийг тодруулж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цом, өргөмжлөл, МҮОНТ-ийн нэрэмжит морин хуур, ивээн тэтгэгчдийн шагналыг гардуулна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг  www.culture.gov.mn сайт

болон 99132913 дугаараас тодруулна уу.