2020-05-08
  • Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаригт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг.

Энэ жилийн тухайд шинэ төрлийн Ковид – 19 цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос улс, орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэмийг тогтоон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хориглосон. Иймд Монгол Улсын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хүүхдийн төв номын сан, 21 аймгийн нийтийн номын сангууд “Үндэсний бичиг үсгийн баяр – 2020” арга хэмжээг цахим орчинд дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд: