Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-04-06
  • Хэвлэх

БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, ЗХУ-ын маршал Г.К. Жуковын дурсгалын музейгээс эрхлэн гаргаж буй “Оросын 10 суут жанжин” /1220-1974/ хүүхдийн буддаг номын нээлтийн ажиллагаа Хүүхдийн төв номын санд 2018 оны 04-р сарын 04-ний өдөр болж өндөрлөлөө.

Уг номыг Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойд зориулан бүтээсэн байна.

 

Номын нээлтэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын хамт олон, Г.К.Жуковын музейн хамт олон, Хүүхдийн төв номын сангийн хамт олон, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцож тус бүтээлтэй танилцаж, зуун зууны тэртээх Орос гүрний түүхийн гүнрүү шагайн харж Оросуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх баатарлаг тэмцлийн талаархи яриаг өрнүүлсэн юм.