
“Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцын шинжээч бэлтгэх сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Бүтээлч үйлдвэрлэл, инновацийн төвтэй хамтран 2020 оны 1 дүгээр сарын 22-оос 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад орон нутгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтнүүд, нийслэлийн дүүргүүдийн мэргэжилтнүүд, үндэсний багийн гишүүдийн төлөөлөл 80 орчим хүн хамрагдаж байна. Сургалт нь дараах үндсэн агуулгын хүрээнд явагдаж байна. Үүнд:
• Бүтээлч үйлдвэрлэл ба ЮНЕСКО-ийн 2005 оны конвенц
• Бүтээлч үйлдвэрлэл ба инновацийн түншлэл
• “Create 2030” хэлэлцүүлэг
Сургалтын гол үр дүнг 2005 оны ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенцыг орон нутагт хэрэгжүүлэх, судлан танилцуулах ШИНЖЭЭЧИД бий болж байгаагаар тодорхойлж болох юм.