Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар 21 аймгийн соёлын төвүүд, дүүргийн соёлын төв, ордны хэмжээнд “Соёлын төв - Чанартай үйлчилгээ IV” улсын уралдааныг зохион байгуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны “Уралдаан зохион байгуулах” А/823 тоот тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлуулсан билээ.
Сайдын “Удирдамж батлах тухай” тушаалыг үндэслэн аймаг, нийслэлийн засаг дарга нарт албан бичиг хүргүүлсний дагуу одоогийн байдлаар дараах нэр бүхий аймгийн засаг дарга нар захирамж гарган дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Үүнд:
- Хэнтий аймаг 2019.07.17 А/391 тоот
- Дорноговь аймаг 2019.07.19 А/621 тоот
- Орхон аймаг 2019.07.22 А/532 тоот
- Хөвсгөл аймаг 2019.07.23 А/320 тоот
- Говьсүмбэр 2019.07.23 А/279 тоот
- Өвөрхангай аймаг 2019.07.29 А/522 тоот
- Увс аймаг 2019.07.31 А/511 тоот
- Өмнөговь аймаг 2019.08.01 А/850 тоот
- Говь-Алтай аймаг 2019.08.01 А/389 тоот
- Баян-Өлгий аймаг 2019.08.02 А/565 тоот
- Дархан-Уул аймаг 2019.08.02 А/267 тоот
- Булган аймаг 2019.08.05 А/401 тоот
- Төв аймаг 2019.08.14 А/462 тоот
- Дорнод аймаг 2019.08.29 А/439 тоот
- Сүхбаатар аймаг 2019.09.13 А/515 тоот
- Завхан аймаг 2019.10.29 А/332 тоот
- Дундговь аймаг 2019.10.31 А/386 тоот
ЗГХА СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР