
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дугаар заалт “Соёлын байгууллагын улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийг өөрийн үйл ажиллагааны орлого болон байгууллага иргэдийн хандивын хэмжээгээр багасгаж төлөвлөхийг хориглох...” заалт, Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам”-ын хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар хэлэлцэж соёлын үйл ажиллагааны онцлогийг харгалзан орлогыг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор “Соёл, урлагийн байгууллагын үндсэн үйл ажиллгааны орлого бүрдүүлэлт, нэмэгдүүлэх арга зам” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Сургалтад төрийн өмчийн Соёл, урлагийн байгууллагын дарга, захирал, нягтлан бодогчид хамрагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 51/264945 дугаараас лавлах боломжтой.
