"СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ТЕЛЕВИЗИЙН ОРЧИНД" ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас "Телевизийн орчинд" Соёлын тухай хуулийн 19.5, 19.6 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг, ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай цаашдын хамтын ажиллагааны механизмыг бий болгох, нэвтрүүлгийн ангилал, төрөл, жанрын талаар нэгдсэн ойлголцолд хүрэх, тоон мэдээлэл, статистикийн асуулга боловсруулах чиглэлд хамтран ажиллах зорилгоор "Соёлын тухай хуулийн хэрэгжилт телевизийн орчинд" зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 12 сарын 03-нд Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхимд зохион байгуулахаар ажиллаж байна.
Зөвлөлдөх уулзалтад "Харилцаа холбооны зохицуулах хороо", МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, Монголын Үндэсний Олон нийтийн Радио Телевиз, Монголын Телевизүүдийн Холбоо, “Максима консалтинг” компани, Хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл, судлаач, багш, телевизийн уран бүтээлчид оролцоно.

2019/11/21

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос