ҮНДЭСНИЙ БАГ БҮРДЛЭЭ

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

2005 оны ЮНЕСКО-ийн  Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 

2017 оноос Монгол Улс конвенцийг хэрэгжүүлэхэд идэвхтэй, зохион байгуулалттай ажиллаж, үйл ажиллагаа нь идэвхжсэний үр дүнд Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн

SIDA-II 

Конвенцын үзэл санаа агуулга, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлж амжилт олж буй БНСУ, Франц, Канад улсуудын тэргүүн туршлагаас нэвтрүүлэх зорилгоор мөн конвенцыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндэсний багийг чадавхжуулах сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг ЮНЕСКО-гийн олон улсын зөвлөх, Канад фильмийн хөтөлбөрийн бодлого зохицуулагч, Чарьлз Валтнер болон Монгол Улсаас ЮНЕСКО-гийн олон улсын шинжээчээр томилогдон ажиллаж байгаа      Ж. Бодьбаатар нар удирдан явуулсан. Мөн Япон улсын Канагава мужийн Соёл, урлагийг дэмжих зөвлөлийн мэргэжилтэн,  Ази-Номхон далайн бүсийн шинжээч Хироко Цубой нар болон ЮНЕСКО-ийн төв болон Бээжин дэх төлөөлөгчийн газраас төлөөлөгчид хүрэлцэн ирж хамтран ажиллалаа. 

ЮНЕСКО-ийн конвенцыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоо чухлаар тавигддаг тул Монгол улсад конвенцын  хэрэгжилтийг хангах, 4 жил тутамд гаргадаг тайлан боловсруулж бэлтгэх үндэсний багийг бүрдүүлэн энэ удаагийн сургалт семинарыг зохион байгуулсан юм.

Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын хэрэгжилтийг хангах, Монгол улсын тайлан бэлтгэх албан ёсны үндэсний багийг бүрдүүлж ажлаа эхэллээ.

 

 

2019/10/04

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос