СОЁЛЫН ИЛЭРХИЙЛЛИЙН ОЛОН ТӨРЛИЙГ ХАМГААЛАХ БОЛОН ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ТУХАЙ ЮНЕСКО-ИЙН 2005 ОНЫ КОНВЕНЦЫН ХҮРЭЭНД ҮНДЭСНИЙ БАГИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

2005 оны ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 

2017 оноос Монгол Улс конвенцыг хэрэгжүүлэхэд идэвхтэй, зохион байгуулалттай ажиллаж, үйл ажиллагаа нь идэвхжсэний үр дүнд Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн

SIDA-II 

Үндэсний зөвлөлдөх уулзалтын зорилго нь Монгол улс дахь бүтээлч ажиллагааг хамгаалах, соёлыг болон бүтээлч үйл ажиллагаа нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болохын хувьд хөхиүлэн дэмжих бодлого, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, мөн иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, уран бүтээлчид зэрэг соёлын салбарын үндсэн оролцогч талуудын чадавхийг  дээшлүүлэх явдал байсан.

Конвенцын үзэл санаа агуулга, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлж амжилт олж буй БНСУ, Франц, Канад улсуудын тэргүүн туршлагаас нэвтрүүлэх зорилгоор мөн конвенцыг хэрэгжүүлэх үндэсний багийг чадавхижуулах сургалтыг 9 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Сургалтыг ЮНЕСКО-гийн олон улсын зөвлөх, Канад фильмийн хөтөлбөрийн бодлого зохицуулагч, Чарьлз Валтнер болон Монгол Улсаас ЮНЕСКО-гийн олон улсын шинжээчээр томилогдон ажиллаж байгаа Ж.Бодьбаатар нар удирдан явуулна. Мөн БНСУ, Япон улсын илтгэгч  нар болон ЮНЕСКО-ийн төв болон Бээжин дэх төлөөлөгчийн газраас төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. 

ЮНЕСКО-ийн конвенцыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоо чухлаар тавигддаг тул үндэсний багийг ЮНЕСКО-оос өгсөн зөвлөмжийн дагуу байгуулж байна. Үндэсний багт Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сангийн яам, ХХААЯ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үндэсний хөгжлийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Оюуны өмчийн газар, Монголын хүний эрхийн хороо, Жендэрийн үндэсний хороо, Брэндийн зөвлөл, МУИС, СУИС, Нийслэлийн соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Үндэсний статистикийн хороо, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон бүтээлч үйлдвэрлэлийн салбар, хэвлэл мэдээллийн салбарын ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.

“Бүтээлч 2030” ярилцлага 2019 оны  0

2019/09/09

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос