СУДАЛГААНЫ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт харьяалагдах улс, аймгийн хамгаалалтад орсон 15 түүхэн барилга, архитектуурын дурсгалын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдлын судалгааны ажлыг 2024 оны 9 дүгээр сарын  06-18-ны өдрийн хооронд зохион байгууллаа.

 

Судалгаагаар эртний хотын туурь, балгас, сүм хийдийн барилга, байгууламжийн хийц, бүтээцийн онцлог, анхан шатны хэмжилтийн зураглал, агаарын зураглал, гэрэл зургийн баримтжуулалт, эвдрэл гэмтлийн судалгаа болон хадгалалт, хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, буй байгаль, нийгмийн хүчин зүйлсүүдийг тодорхойлох, дурсгалын өнгө будагт рентген флюресценцийн шинжилгээ, эртний материалын орц найрлагыг тодорхойлохоор дээж авах, дурсгалын хадгалалт, хамгаалалтад нөлөөлж бүртгэл мэдээллийг шинэчлэн баяжуулах зорилгоор сумын соёлын төв, орон нутгийн соёлын байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцож, арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Судалгааны үр дүнгээр Түүхэн дурсгалт барилга байгууламж, сүм хийдийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах, эртний барилга, байгууламжийн туурийг бэхжүүлэлт хийх, сэргээн босгох ажлыг үе шаттайгаар төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад мэргэжлийн болон орон нутгийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах боломж  бүрдэж байна.

2024/09/26

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос