ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

            Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

            Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2023 оны 05 дугаар  сарын 26-ны өдрийн 17 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: info@culture.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 264901

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт:

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаал

Орон тоо

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

төрөл

ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Соёл урлагийн газар

Урлаг, уран бүтээлийн хэлтэс

Хөгжмийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн,

1

Дэс түшмэл

ТЗ-7

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-Хөгжим, тайз дэлгэцийн урлаг/0215/

-Урлаг/021/

/Урлаг судлал/021801/

/Багшийн, хөгжмийн урлаг/011404/

Төрийн албаны мэргэшүүлэх богино, дунд хугацааны сургалтад хамрагдсан байх

Тухайн салбарт болон байгууллагад 2-оос доошгүй ажил ажилласан байх

1

Соёл урлагийн газар

Соёл, соёлын өвийн хэлтэс

Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга

1

Ахлах түшмэл

ТЗ-10

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

 

-Урлаг/021/

/Соёл судлал/0314/

Багш, урлагийн боловсрол/011404/

Социологи, соёл судлал/0314/

-археологи/022202/, түүх/022101/, шашин судлал/2201/

-Номын сан, мэдээлэл, архив судлал/0322/

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх,

Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх.

 

 

2023/05/22

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос