ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

                      

Та бүхэнд Олон улсын музейн өдрийн мэнд дэвшүүлье!

Аливаа улс үндэстний уламжлал, соёл, зан заншил, туулж өнгөрүүлсэн амьдралын туурвиж бүтээсэн түүхийн гэрч болон үлдсэн гайхамшиг бол музей билээ.

Олон улсын музейн өдрийг анх 1977 онд ОХУ-ын Москва хотноо болсон ICOM-ын Ерөнхий Ассамблейн хурлаар жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр тэмдэглэж байхаар тогтжээ.

Монгол Улс тус өдрийг 1998 онд анх тэмдэглэсэн ба 2003 онд Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хороо байгуулагдсанаас хойш жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Жил бүрийн 05 дугаар сарын 18-нд дэлхийн олон орны музейнүүд нэгэн уриа дор нэгдэж “Олон улсын музейн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил “МУЗЕЙ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БА САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ” уриатайгаар зохион байгуулж байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд:

Олон улсын музейн зөвлөл нь 123 улс болон газар нутагт ажиллаж амьдардаг 45 493 музейн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн олон улсын төрийн бус байгууллага юм.

Та бүхнийг  Олон улсын музейн зөвлөлийн нүүр хуудсанд зочлон илүү их мэдээлэл авахыг урьж байна.

Icom.network@icom.museum

Imd.icom.museum

 

                                                                                                       ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

                                                                                                                       СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

2023/05/18

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос