2021 оны 02 -р сарын 28, Ням

БОАЖЯ-ТАЙ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАХ "САНАМЖ БИЧИГ"-ИЙГ БАЙГУУЛЛАА

Медиа > Мэдээ, мэдээлэл

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газартай хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа.

Энэхүү санам бичгийг байгуулснаар аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээ, сургалт, зөвлөгөөн, уралдаан наадмыг хамтран зохион байгуулж, Нүүдлийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн хамтран хэрэгжүүлж, орон нутагт зохион байгуулагдаж буй эвент арга хэмжээнүүдийн менежментийг сайжруулахад судалгаа, шинжилгээ хийх юм.

Түүнчлэн  Монгол орныг дэлхийд сурталчлан таниулах олон талт арга хэмжээг зохион байгуулахад талууд хамтран ажиллаж, байгалийн болон соёлын өвийн хамгаалалтын менежментийг сайжруулах, аялал жуулчлалд татан оруулах нь чухал гэдгийг санамж бичиг байгуулах үеэр БОАЖЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нар онцоллоо.

2019/06/19

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж, Засгийн газрын II байр




Холбоос