МУСГЗ, Шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзийн үндэслэн байгуулсан Оюун Ухааны Олон Музей нь 1990 онд байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн тогтвортой ажиллаж, монгол үндэсний сэтгэхүй хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, наадгай, гар урлал, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэж байна. Оюун ухааны музей нь дэлхийн бүх улс орны оюуны гайхамшиг болсон хэдэн мянган тоглоом наадам бүхий 4 том заал, 9 танхимтай Монголын анхны хувийн музей болно. Энэ музейд дэлхийд гайхагдсан, аль ч оронд байдаггүй ховор нандин үзмэрүүд байдаг.
Тухайлбал:
- Дэлхийн хамгийн жижиг, хамгийн том Монгол шатар
- Оньслох ухааныг ашиглан алт, мөнгө үнэт чулуу, модоор бүтээсэн оньсон монгол шатрын иж бүрдэл болон янз бүрийн хэлбэр дүрс бүхий 450ширхэг шатар байдаг (2020.06 сарын байдлаар).
Энэ гайхамшигт үзмэрүүдийнхээ үр дүнд дэлхийн 50 гаруй орны олон улсын чанартай 80 шахам үзэсгэлэн, яармаг худалдаанд амжилттай оролцож, олон улсын үзэсгэлэнгийн Гарн при, алт, хүрэл медиалаар удаа дараа шагнагдсан. Мөн тус музейг үзэх гэж олон орны жуулчид, зочид төлөөлөгчид зорьж ирдэг.