2021 оны 01 -р сарын 24, Ням

ХӨЛ ХОРИОГ 3 ХОНОГ СУНГАЖ, ИРЭХ ДАВАА ГАРИГААС 34 ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭХЭЭР БОЛЛОО

Медиа > Мэдээ, мэдээлэл

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулах тогтоол гарч байгааг Ерөнхий сайд мэдээллээ. Ингэснээр нийт 52 салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд дүгнэлт хийсний үр дүнд эхний ээлжинд 34 салбарыг нээхээр болсон тухай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцууллаа. Үүнд:
• Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
• Барилгын материалын худалдаа
• Модны зах
• Авто техникийн зах
• Ресторан, кафе, цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/
• Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп
• Хувцас захиалга засвар үйлчилгээ
• Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ
• Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
• Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар
• Цүнх захиалга
• Нүдний шил захиалга, засвар
• Цоож түлхүүр, цаг засвар
• Хими цэвэрлэгээ угаалга
• Гэрэл зураг
• Айл нүүлгэх үйлчилгээ
• Эд бараа түрээслэх үйлчилгээ
• Нийтийн бие засах
• Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
• Авто засвар, дугуй засвар
• Автомашины угаалга, доторлогоо будаг аккуммулятор, ашиглалтын материал худалдаа
• Авто зогсоол битүү, ил
• Нийтийн байрны үйлчилгээ
• Такси үйлчилгээ
Эх сурвалж: УОК

2020/12/09

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж, Засгийн газрын II байр




Холбоос