2021 оны 06 -р сарын 13, Ням

ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДЫН БҮТЭЭЛ-ШҮҮМЖ СУДЛАЛ-2020

Медиа > Мэдээ, мэдээлэл

“ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛЫН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДЫН БҮТЭЭЛ-ШҮҮМЖ СУДЛАЛ 2020” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, иргэдийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Бүх нийтийн хөгжмийн баярыг зохион байгуулах ажлын хүрээнд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл урлагийн газар, Монгол Улсын Консерватори хамтран “ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛЫН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДЫН БҮТЭЭЛ-ШҮҮМЖ СУДЛАЛ 2020” эрдэм шинжилгээний хурлыг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Консерватори дээр зохион байгууллаа. Хуралд Соёлын яам, Соёл урлагийн газрын удирдлагууд, Cоёл урлагийн салбарын нэрт эрдэмтэд Консерватори, СУИС-ийн хөгжим судлаач багш нар, Алтан намар, Морин хуур наадамд оролцож буй шилдэг бүтээлүүдэд судлал, шинжлэл хийн илтгэлүүд хэлэлцүүллээ.
Үүнд:
Ш.Батбаяр: МУК, ХУДС, Хөгжмийн ухааны тэнхимийн багш, докторант
Хөгжмийн зохиолч Ж.Энхбаярын “Ретросюит”-ийн зохиомжийн онцлог
Э.Зулцэцэг: СУИС, ХУС, Онолын тэнхимийн эрхлэгч, доктор(Ph.D)
Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын “2-р Симфони”-ий хэлбэр бүтэц, зохиомжийн судалгаа
Ч.Энхбат: МУК, ХУДС, Хөгжмийн ухааны тэнхимийн эрхлэгч, хүндэт профессор
Хөгжмийн зохиолч Х. Алтангэрэлийн
"Хуучрын шинэ концерт дахь таван эгшигт хөгийн тогтолцоо"
Л.Эрдэнэчимэг: МУК-ийн зөвлөх профессор, доктор(Sc.D), профессор
Монгол Улсын залуу хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн Төгөлдөр хуур чавхдаст найрал хөгжмийн Уран сэтгэмж зохиолын тухай шүүмж
Х.Ариунаа: СУИС, ХУС, Онолын тэнхимийн багш, докторант
Д.Ариунболдын ардын бишгүүр симфони найрал хөгжимд зориулсан концертын тухайд
М.Мөнгөнсүх: Хөгжим судлаач, багш
Хөгжмийн зохиолч Х. Алтангэрэлийн
"Лимбэ симфони найрал хөгжимд зориулсан концерт"
Ц.Пүрэвхүү “Хань” дууны тухай бодол
Хөгжим судлаач Л.Эрдэнэчимэг доктор(Sc.D), профессор, Ч.Энхбат хүндэт профессор, Х.Ариунаа нарын илтгэлүүд шилдгээр шалгарав.
Соёлын яам, ЗГХА, Соёл урлагийн газраас, шилдэг илтгэлүүдийг ном болгон хэвлүүлэх юм.
Доктор профессор Н. ЖАНЦАННОРОВ - мэргэжлийн хөгжмийн шүүмж судлал ус агаар шиг хэрэгтэй байгааг онцлов.
Доктор Ц.НАЦАГДОЛГОР – бүх нийтийн хөгжмийн баяр өргөн хүрээг хамарч зохион байгуулагдаж байна.
өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал их чухал юм хэмээн онцлов.
МУК-н захирал профессор Ц.ПҮРЭВХҮҮ – мэргэжлийн хөгжмийн бүтээлүүдийг хөгжим судлаачид, мэргэжлийн төвшинд судалж үнэлэлт дүгнэлт өгч байж хөгжлийн шинэ шат эхлэх болно. Бид энэ ажлыг уламжлал болгоно зохион байгуулах болно гэв.
Хамтран ажилласан Соёлын яам, ЗГХА, Соёл урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, СУИС, Консерваторийн хөгжим судлаач багш нартаа талархал илэрхийлье.
Монгол Улсын Консерватори
ЭШИАлба
2020.11.10

2020/12/07

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж, Засгийн газрын II байр




Холбоос