"ЦАХИМ ОРЧИНД ӨНГӨ НЭМЬЕ" ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

“ЦАХИМ ОРЧИНД ӨНГӨ НЭМЬЕ” АЯНЫ ХҮРЭЭНД ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ДУНД
ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА
Нэг. Үндэслэл
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүд гэртээ байгаа энэ үед чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяасыг нь хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжихэд оршино.
 
Хоёр. Зорилго
Бага насны хүүхдийн зурах чадварыг хөгжүүлэх, зургаар дамжуулан өөрийн хүсэл мөрөөдөл, дотоод мэдрэмжээ илэрхийлэх, авьяасыг нээн илрүүлэх, танин мэдэхүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой.
 
Гурав. Бүтээлийн сэдэв
“Би аав ээжтэйгээ”
 
Дөрөв. Хамрах хүрээ
Цэцэрлэгийн насны хүүхдүүд
 
Тав. Тавигдах шаардлага
Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй.
Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуашь, өнгийн харандаа, тосон харандаа, балын харандаа зэрэг зургийн хэрэгсэл ашиглан А4 форматын цаасан дээр зурна.
 
Өөрийн бүтээлийг фото зургаар авч ирүүлнэ. Фото зураг нь өнгө нягтрал тод, чанарын шаардлага хангасан байх. Бүтээлээ ирүүлэхдээ тухайн зургийг зурсан хүүхдийн овог / бүтнээр/ нэр, нас, холбоо барих утасны дугаарыг хавсаргана.
 
Зургаа. Бүтээлийг ирүүлэх хугацаа
2020 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 21-ний 17 цаг хүртэл batkhuleg@culture.gov.mn хаягаар хүлээн авна. Хугацаа хоцорсон бүтээлийг уралдаанд оролцуулахгүй.
 
Долоо. Бүтээлийг шалгаруулах
Шалгаруулалтыг 2020 оны 12 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд явуулж, шилдэг бүтээлийг шалгаруулж, байр эзлүүлэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын пейж хуудсаар нийтэд мэдээлнэ.
 
Найм. Шагнал
Эхний гурван байр эзэлсэн бүтээлд өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.culture.gov.mn, Batkhuleg@culture.gov.mn цахим хаяг болон 51/264949, 95159053 дугаараас тодруулна уу.

2020/12/02

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос