Соёл, соёлын өвийн хэлтэс

Танилцуулга > Зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг

Соёл, соёлын өвийн хэлтсийн үндсэн ерөнхий чиг үүрэг

  1. Соёл, соёлын өвийг хадгалах, хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, менежментийн хувилбар зөвлөмж боловсруулах судалгаа шинжилгээ хийх ажлыг удирдлагаар хангах;
  2. Соёлын өвийн ном хэвлэл, утга зохиол, соёлын аялал жуулчлалын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хяналт тавих;
  3. Соёлын өвийг хамгаалах Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг зохион байгуулах бүртгэгдсэн өвийг хадгалж хамгаалах арга хэмжээ авах соёлын байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулах;

Соёл, соёлын өвийн хэлтсийн үндсэн чиг үүрэг

  1. Музейн үйл ажиллагаа, соёлын өвийг хамгаалах хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зохицуулах, урт, богино хугацааны хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжилтийг хангах, мэргэжлийн болон удирдлагын дэмжлэг арга зүйгээр хангах;
  2. Музейг хөгжүүлэх менежментийн хувилбар, зөвлөмж боловсруулах, шүүмж судлалыг хөгжүүлэх, хүний нөөцийг мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээ хийх;
  3. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал, дурсгалт газрыг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  4. Соёлын биет бус өв болон соёлын баримтат өвийн үйл ажиллагааны талаар төрөөс баримтлах бодлого, стратегийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх;
  5. Соёлын биет бус өв болон соёлын баримтат өвийг хамгаалах, сэргээх, залгамж чанарыг бэхжүүлэх, нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх талаар бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  6. Номын сангийн талаарх бодлогын хэрэгжилтийг хангах, хүн амд үзүүлэх номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
  7. Утга зохиолын өв уламжлал, соёлын баримтат өвийн чиглэлээр төсөл, хөтөлбөр, боловсруулах, хэрэгжилтийг хангах;
  8. Номын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах;
  9. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын тогтвортой хөгжлийг бэхжүүлэх, соёл урлагийн зах зээлийг өргөжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
  10. Үндэсний түүх, соёл уламжлал, соёлын илэрхийллийн олон төрлийг инновац, зохиогчийн эрхэд тулгуурлан эдийн засгийн эргэлтэд оруулж, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сурталчлах бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
  11. Соёлын төв, ордны үйл ажиллагааг орчин үеийн соёлын тогтвортой хөгжил, соёлын аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх, хүний нөөцийг сургах, чадавхжуулах ажил, үйлчилгээг зохион байгуулах, зохицуулах;


Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос