Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

    Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл яамны зарим удирдлагын хамтаар Монгол улсад суугаа Францын элчин сайд ноён Ив Дэлунэг хүлээн авч уулзлаа. Франц улс Монгол улстай хэд хэдэн салбарт 2 улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд архелоги, кино урлаг, аялал жуулчлалын салбарт хэрхэн хамтарч ажиллах талаар албаныхан харилцан санал солилцсон юм.Манай 2 улс Архелогийн чиглэлээр хамтарч ажиллаад 20 гаруй жил болж байна. Цаашид ч архелогийн чиглэлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй бөгөөд энэ 20 жилийн хугацаанд хамтран хийсэн шинжлэх ухааны судалгааны малтлага чанартай сайн ажил болсон гэдгийг онцлон хэлсэн юм. Ц.Оюунгэрэл сайд уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа энэ үед авран хамгаалах хайгуул судалгааны ажилд манай мэргэжилтнүүд уул уурхайг гүйцэж малтлага хийж чадахгүй байна. Тиймээс архелоги, палеонтологийн чиглэлээр хүний нөөц бэлдэхэд туславал сайн байна гэлээ. Мөн удахгүй манай улс Франц улстай хамтран ажиллах жуух бичиг дээр гарын үсэг зурах ба Франц улсад 9 сард зохион байгуулагдах аялал жуулчлалын олон улсын уулзалтанд манай улсыг хүндэт зочноор урих хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн юм.

Сэтгэгдэл