Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол Улсын Шадар сайдын “Үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшинд улсын үзлэг явуулах тухай” 2012 оны 42 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын стандартад улсын үзлэг хийсэн юм.
     Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2012 оны А/186 тоот тушаалаар үзлэг явуулах ажлын хэсгийг байгуулан, ажлын хэсгийн даргаар Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, нарийн бичгийн даргаар Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Одмаа нар тус тус ажиллажээ. Ажлын хэсэг үзлэгийг богино хугацаанд шуурхай зохион байгуулж амжилттай ажилласан байна.
      Ажлын хэсэгт ажилласан хүмүүсийн шүүлт хийж судалсан, стандартууд нь Номын сан, хэвлэлийн бүтээгдэхүүн, музейн салбарт мөрдөгдөж буй 16 стандарт, Биеийн тамир, спортын салбарын 6 стандарт, Аялал жуулчлалын салбарын 14, нийт 36 стандарт байна.
    Үүнээс соёл урлагийн салбар одоогийн мөрдөж буй стандартаас 10 стандартыг хэвээр мөрдөж, 6 стандартыг хянан шинэчлэн, 6 стандартыг 2013-2015 онд шинээр боловсруулах, аялал жуулчлалын салбарт 1 стандартыг хэвээр мөрдөх, 12 стандартыг хянаж шинэчлэх, 1 стандартыг хүчингүй болгох, 6 стандартыг 2013-2015 онд шинээр боловсруулах, биеийн тамир, спортын салбарт 1 стандартыг хэвээр мөрдөх, 2 стандартыг хянаж шинэчлэх, 3 стандартыг хүчингүй болгох, 35 стандартыг 2013-2020 онд шинээр боловсруулах дүн гарсан байна гэж Соёл, спорт, аялал жуулчлалын стандартчиллын техникийн хорооны тэмдэглэлд дурджээ.
 

Сэтгэгдэл