Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилгоор “Үлэг гүрвэлийн төв музей” байгуулахаар болсон.
   Үүний дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын яам олон нийтийн дунд Үлэг гүрвэлийн төв музейн захирал болон ерөнхий палеонтологичийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан юм.
    Ирсэн материалуудтай яамны удирдлагууд танилцсаны үндсэн дээр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/48 тушаалаар Намсрай овогтой Жавзмааг “Үлэг гүрвэлийн төв музей”-н захирлаар томиллоо.
     Н.Жавзмаа нь Орос, Англи, Болгар хэлтэй бөгөөд 1992-2000 он хүртэл Монголын Анчдын нийгэмлэгийн харъяа Ан агнуурын музейд тайлбарлагч, эрхлэгч, “Байгаль хишигийн ордон”-ы даргын ажлыг хийж байсан.
   2001 оноос Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар томилогдох хүртлээ Байгалийн түүхийн музейд Чихмэлийн лабораторын эрхлэгч, эрдэм шинжилгээ, арга зүй, сан хөмрөгийн тасгийн даргаар ажиллаж байсан юм байна.

Сэтгэгдэл