Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ССАЖЯ-ны удирдлагууд өнөөдөр салбарынхаа ахмадын төлөөлөлтэй очиж золгон “Тийн ялгуулсан” хэмээх усан могой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж хүндэтгэл үзүүллээ. Биеийн тамир спортын салбарын өндөр настан “Сонс” хэмээх Н.Дондоо гуайнд ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, БТСБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Сүрэнхорлоо нар очиж золгосон юм.

           

     Н.Дондоо гуай нь “Сонс”-ны спортоор хичээллэж байсан анхдагчдын нэг бөгөөд энэ өдөр түүнд мөнгөн дурсамж, спортын цом гардуулан өгсөн. Н.Дондоо гуай нь 1939 оны Ховдын хязгаарын дайнд оролцож гавъяа байгуулж явсан бөгөөд 1972 оноос Спортын бэлтгэлийн төв ордонд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан юм. Тэрээр одоо БГД-ийн 18-р хороонд 93 насыг зооглон энх мэнд, үр ачаа тойруулан амьдарч байна.
     Харин соёл урлагийн салбарын өндөр настаны төлөөлөл болох алдарт дуучин, жүжигчин, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин төрийн шагналт Л.Цогзолмаа гуайнд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, ахмадын зөвлөлийн дарга Л.Чулуунбаатар нар очиж золгосон юм. Урлагт 73 жил зүтгэсэн тэрээр эдүгээ 89 насыг зооглож анууханаараа үр хүүхэд, ач зээгээ тойруулаад сайхан амьдарч байна. Л.Цогзолмаа гуай энэ өдөр ССАЖЯ-ны удирдлагуудад биеэ даасан шинэ яамтай болсон талархаж яваагаа илэрхийлээд цаашид тэднээс их өөрчлөлт шинэчлэлийг хүлээж байна гэдгээ хэлсэн юм.
 

Сэтгэгдэл