Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Засгийн газрын тэргүүн Дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу өнөөдөр уг уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдөд XII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл Цагаан сарын баярын үеэр монголчуудын түгээмэл баримталдаг ёс заншлыг хэрхэн ойлгох, яаж харилцах энгийн жишээнээс тайлбарласан юм. Хүндэтгэлийн уулзалтын үеэр Дипломат корпусын төлөөлөгчдөд Монголын соёл урлагийн бүтээлүүдээс дээжилсэн ардын урлагийн тоглолтыг толилуулж, үндэсний идээ зоогоор дайлсан юм.

Сэтгэгдэл