Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

  Өчигдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон яамны зарим удирдлагууд Монголын Театрын музейн үйл ажиллагаатай танилцлаа. Тус музей нь СТӨ-ны хүзүүвчинд 3 давхарт байрладаг бөгөөд зай талбай бага, гэрэлтүүлэг муутай байлаа. 1931 онд “Үнэн” нэртэй жүжгээр нээлтээ хийж байсан Улсын төв театр болох “Бөмбөгөр ногоон”-ы макетаас авхуулаад театрын үе үеийн түүхэн үзмэр энд хадгалан, үзэгчдийн хүртээл болж байна. Музейн үйл ажиллагаа, сан хөмрөг хийгээд бусад холбогдох мэдээллийг тус музейн захирал Н.Хосбаяр болон музейн ажиллагсад албанханд танилцууллаа.
Уулзалтаар дараах зүйлсийг шийдвэрлэхээр боллоо. Энэ нь: 
- Театрын музейг виртуал болгох /эхний ээлжинд мэдээллийн сангаа бүрдүүлэх, бэлтгэл ажлыг хангах/
- Лааны тосон үзмэртэй болох / Манайд энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн залуус байдаг бөгөөд тэдэнтэй холбогдож, төсөв зардлын тооцоо гаргаж, судалга хийх, монголчуудаараа хийлгэх/
- Зориулалтын байртай болох /Нийслэлд хандан газар хүсэх, газар олж авах /
- Өмнө нь байсан нь ч одоо байхгүй болсон театруудаар үзэсгэлэн дэглэх /хүүхэд залуучуудын театр, хуучин цирк, хүүхэлдэйн театр /
                                                                        Монголын Театрын музейн товч танилцуулга
Монголын Театрын Музей 1991 оны 3 дугаар сарын 27-ны /Олон улсын театрын/ өдөр нээгдсэн. Монголын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулсан уран сайхны мэргэжлийн музей юм. Үзэгч манай музейд орж ирээд:
- “Театрын уламжлал” танхимд нэрт уран бүтээлчдийн хөрөг, дүрүүдийн уран зургийг

- “Тайзны урлаг” танхимд шинэ цагийн ардын театрын анхны үүсэл болсон жүжгийн бүлгэм, клуб /1922-1924/; Ардын цэнгэлдэх хүрээлэн /1926/, анхны төв театр /1931/-ын тухай баримт бичиг, ахмад уран бүтээлчдийн болон жүжгийн тоглолтын гэрэл зураг, шүүмж судлал, театрын болон уран бүтээлчдийн тухай ном товхимол, хувцас, макет, эскиз сурвалж материалуудыг; Цирк, Ардын дуу бүжгийн чуулга, Цэргийн театр, Хүүхэлдэйн театр, Хүүхэд залуучуудын театр, Улсын филармони, аймгийн театруудын тухай; 1960-1970-аад оны улсын хоёр том театр болох Драмын театр, Дуурь бүжгийн театр хөгжсөн түүх; дэлхийн болон Европын орнуудын сонгодог болон үндэсний дуурь, бүжиг, драмын жүжгийн тоглолтын талаарх тоймийг

- “Театрын уламжлал” танхимд нүүдэлчдийн театрын уламжлалын тухай, нүүдэлчин ахуйд зохицсон үлгэр туульс хайлах, найр наадам хийх, бадарчины явган шог ярих, Цамын ёслол, Ший-янгуу болон XIX зууны нэрт соён гэгээрүүлэгч Догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн “Намтар дуулах дацан” сүм театртай холбогдох баримтыг

- “Хөрөг зураг” танхимд Монголын кино урлагийн түүхэн хөгжил, 1940-өөд оноос эхлэлтэй анхны баримтат болон уран сайхны киноны тухай, хэрэглэж байсан аппарат хэрэгсэл, баримал, хувцас мөн ардын уламжлалт хөгжмийн зэмсгийг хураангуйлан харуулсан үндсэн үзүүллгийг тус тус үзэж сонирхоно.

Манай музейн сан хөмрөгт 9000 гаруй үзмэр хадгалагддаг, үүний зөвхөн 20 гаруй хувь нь үзүүллэгийн 4 танхимд дэлгэн үзүүлдэг.
Үзмэрийн эзлэх хувь:
Гэрэл зураг 60%
Уран зураг 10%
Экскиз 20%
Хувцас 3%
Хөгжмийн зэмсэг 3%
Макет 0,2%
Бичгийн дурсгал 0,5%
CD, DVD 0.2%
Баримал 0,1%
Бусад 3% 

                                                                   Засвар үйлчилгээ, тохижилтын ажлын талаар
Музей нь 1991 онд байгуулагдсанаас хойш засвар хийгдэлгүй 15 жил болсон.
2006 он Гадаа үүдний хэсгийг шохойдож ариун цэврийн өрөөг засварласан.
2007 он Гадаа үүдний хашлагийг гантиг чулуугаар бүрүүлсэн.
Урд талын урт танхимд засвар хийж үзүүллэгийг шинэчилсэн.
Ажилтны өрөө болон шатны хэсгийн гэрлийн суурийг бүрэн сольсон.
2008 он “Хөрөг зураг” үзүүллэгийн эхний танхимын шалыг зүлгүүрдэж лакдасан.
2011 он Байгууллагын үүдэнд том хаяг хийлгэж байрлуулсан.
2012 он Музейн эхний танхим болон ажилтны өрөөний урд талын коридор, “Танин мэдэхүйн” танхимын хана, таазад засварын ажил хийж гүйцэтгэсэн
“Хөрөг зураг”-ын танхим 88 м2, “Тайзны урлаг” танхим 150 м2, “Театрын уламжлал” танхим, өрөөний үүд 39 м2, “Танин мэдэхүйн” танхим 40 м2, нийт 317 м2 талбайтай шалыг зүлгүүрдэн өнгөлж, 2 давхар грунт тавьж, 3 давхар лакдаж өнгө үзэмжтэй болгосон.
Музейн 3 давхарын орж ирэх үүдний хэсэг, ажлын өрөөний ханын доогуур паркетан намхан хана хийснээс гадна үзүүллэгийн танхимын хуучин модон хаалгыг шилэн хаалгаар, 1 давхрын хуучин модон цонхыг вакум цонхоор солих зэрэг засварын ажлыг хийв.
Музейн галын аюулгүй байдлыг хангах үүднээс галын мэргэжилтэн авчирч зөвлөгөө авч шаардлагатай газруудад галын хор байрлуулж, галын аюулаас урьдчилан сэргийлэх самбар, элс зэргийг байрлуулахаас гадна ажилтнуудын өрөөнд чанартай цахилгааны утас, уртасгагч авч хийсэн.
Үзмэрийн танхимийн 12 сандалд зөөлөвч хийж улаан хүрэн хамбаар бүрсэн.
Ажилтнуудын ажиллах орчинг сайжруулах үүднээс шилэн нүүртэй төмөр шкаф 1ш, ус шүүгчтэй халуун хүйтэн ус буцалгагч 1ш, 2 ширээ, 4 сандал шинээр авав.
                                                                           Музейн бүтэц зохион байгуулалт:
Захирал 1
Нягтлан бодогч 1
Эрдэм шинжилгээний ажилтан-тайлбарлагч 2
Сан хөмрөгч 1
Бүртгэл мэдээллийн санч 1
Боловсролын ажилтан 1
Архив, бичиг хэрэг буюу нярав 1
үйлчлэгч 1, жижүүр 1 гэсэн нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Сэтгэгдэл