Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

      Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл журмын дагуу эхлээд Ц.Оюунгэрэл сайдтай үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурсаны дараа, П.Алтангэрэл дарга үргэлжлүүлэн яамныхаа нийт газрын дарга нартай үр дүнгийн гэрээгээ байгуулаад байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын яам 6 газар, 4 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрт нийт 83 албан хаагч ажиллаж байгаа юм.
        Уг гэрээнд тус яам энэ жил нийт 196 ажил хийхээр төлөвлөн оруулсан бөгөөд эдгээр ажлуудаас газар хэлтсийн дарга нар өөрт харъяалагдах ажлыг хариуцан гүйцэтгэж, дүгнүүлэх юм.

Сэтгэгдэл