Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

    Монголын хөгжмийн зохиолчдын нэгдсэн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу, хөгжмийн зохиолчийг шалгаруулах “Морин хуур-2012” наадам амжилттай болж өндөрлөлөө. “Морин хуур” наадам нь 1987 оноос хойш тасралтгүй зохиогдож ирсэн бөгөөд одоо 26 дахь жилтэйгээ золгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Жилд нэг удаа зохиогддог уг наадамд үргэлж шинэ бүтээлүүд өрсөлддөг. Энэ удаад хөгжмийн зохиолчдын 80 гаруй бүтээл ирснээс 27 бүтээл наадмын гала концертонд тоглогдож олны хүртээл болсон.
         Гран-при шагналын эзнээр Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав “Аминаас үнэтэй газар шороо мину” дуугаараа Мөнгөн морин хуур цом, батламж хүртэж, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын нэрэмжит цом, 1 сая төгрөгийн мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал гурван сая төгрөгийг гардан авлаа.
         Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын нэрэмжит шагналыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл гардуулсан юм.
Морин хуур наадмын нэгдүгээр байрыг хөгжмийн зохиолч, “Морин хуур” наадмын гурван удаагийн шагналт Б.Бямбабаяр, хоёрдугаар байрт Т.Сэр-Од гуравдугаар байрт С.Мөнх-Ертөнц нар шалгарсан.
        Мөн тус наадмын тусгай байрын шагналыг Цэн.Эрдэнэбат , Ш.Өлзийбаяр, Н.Жанцанноров, Н.Баасандорж, Б.Бат-Эрдэнэ, А.Энхтайван Ц.Чулуунбатын бүтээлүүд шалгарав.

Сэтгэгдэл