Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвөөс санаачлан Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамтай хамтран тус төвийн 35 жилийн ойг угтан хоёр дахь удаагаа Ардын урлагийн оны шилдгийг тодруулах “Мөнгөн Хараацай-2012” наадмыг 2013 оны 2-р сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо уламжлал болгон зохион байгуулж байна. “МӨНГӨН ХАРААЦАЙ” наадмын гол зорилго нь залууст ардын урлагийн их өв санг сурталчлах, өвлүүлэх, шинэ залуу авьяастанг тодруулах, үндэсний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэн, ардын урлагийн чиглэлээр оны шилдэг хамтлаг , авьяаслаг хүүхдүүдийг тодруулан алдаршуулахад оршиж байгаа юм. Энэ удаагийн “МӨНГӨН ХАРААЦАЙ-2012” наадам дараах төрлүүдээр явагдана. Үүнд:
1. Оны шилдэг ардын дууч /уртын /
2. Оны шилдэг ардын дууч /богино/
3. Оны шилдэг ардын бүжигчин
4. Оны шилдэг ардын бүжгийн хамтлаг
5. Оны шилдэг ардын хөгжимчин
6. Оны шилдэг ардын хөгжмийн хамтлаг
7. Оны шилдэг ардын язгуур урлагийн авьяастан
8. Оны шилдэг “Хүүхдэд ээлтэй – Авьяастныг дэмжигч” байгууллага
9. Оны шилдэг “Хүүхдэд ээлтэй – Авьяастныг дэмжигч” багш
10. Оны шилдэг “Олны таашаал хүртсэн бүтээл”
          Шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн “Хараацай” театрт явагдах ба телевизээр шууд дамжуулан үзүүлэх юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд улс төр, урлаг соёл, бизнесийн салбарын алдартнууд оролцоно.
Төгсгөлийн шатанд шалгарсан нэр дэвшигчдийн төрөл бүрээс оны шилдэгээр шалгаруулж цом, өргөмжлөл,ивээн тэтгэгчдийн шагналаар шагнаж урамшуулна. Мөн “Хүүхдэд ээлтэй – Авьяастныг дэмжигч” шагналыг хүүхдийн авьяасыг нээн илрүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлсэн, энэ чиглэлээр тодорхой ажил хийсэн байгууллага, уран бүтээлчид, багш нараас тодруулж оны шилдгээр тодруулан өргөмжлөн шагнана.
Оны шилдэг гоцлол төрөл :

  • “Мөнгөн Хараацай” цом
  • Өргөмжлөл
  • Ивээн тэтгэгчийн шагнал

Оны шилдэг хамтлаг төрөл:

  • “Мөнгөн Хараацай” цом
  • Өргөмжлөл
  • Ивээн тэтгэгчийн шагнал

Оны шилдэг “Хүүхдэд ээлтэй – Авьяастныг дэмжигч” төрөл:

  • “Мөнгөн Хараацай” цом
  • Өргөмжлөл
  • Ивээн тэтгэгчийн шагнал

Оны шилдэг “Хүүхдэд ээлтэй – Авьяастныг дэмжигч” багш төрөл:

  • “Мөнгөн Хараацай” цом
  • Өргөмжлөл
  • Ивээн тэтгэгчийн шагнал

Оны шилдэг олны таашаал хүртсэн бүтээл:

  • “Мөнгөн Хараацай” цом
  • Өргөмжлөл
  • Ивээн тэтгэгчийн шагнал гаруулах юм.

Сэтгэгдэл