Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Магсар овогтой Алтантүлхүүр нь хониндоо явж байгаад 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг дахь хадны агуйгаас түүх, соёлын дурсгалт зүйл болох мөнгөн завья, савхан, шармал бумба, хорготой Аюуш бурхан олсон юм. Тэрээр иргэний үүргээ биелүүлж уг олдворуудыг улсад хүлээлгэн өгсөн юм. 

                                     
            М.Алтантүлхүүрийг Иргэний хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь заалт болох
Дарагдмал үнэт зүйлс дотор түүх, соёлын дурсгалт зүйл байвал тэдгээрийг төрийн өмчлөлд шилжүүлнэ. Энэ тохиолдолд дарагдмал үнэт зүйл олсон этгээдэд түүний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн шагналыг тэнцүү хувааж олгоно.                                                                     
            Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт болох Соёлын өвийг сурвалжлан олох, хадгалж хамгаалах, музей, архив, номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, алдагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, олж илрүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, урамшуулах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна,

                             
          Засгийн газрын 2003 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг алдаршуулах, урамшуулах журам”-ын 3.7, 5.6 дугаар заалтуудыг, тус яамны дэргэдэх “Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөл”-ийн 2013 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн 14 250 000 /арван дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн урамшууллыг  олгохоор болсон байна. Мөн М.Алтантүлхүүрийн олж улсад хүлээлгэн өгсөн мөнгөн завья, савханыг Говь-Алтай аймгийн музейд, шармал бумба, хорготой Аюуш бурхныг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд тус тус үзмэр болгон шилжүүлхээр болжээ. 
         Энэхүү Түүх, соёлын дурсгалт зүйлийг музейд шилжүүлэх, бүртгэн баримтжуулах, хувийн хэргийг бүрдүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн хариуцан ажиллах юм байна.

Сэтгэгдэл