Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын цанын тэмцээн Скай резорт цанын баазад 1 сарын 26-29-ны өдрүүдэд амжилттай явагдаж нийслэл, хөдөө орон нутгийн 9 их, дээд сургуулийн эрэгтэй 20, эмэгтэй 17 оюутан тамирчид өрсөлджээ. Тэмцээнийг ССАЖЯ, БШУЯ, МОСХ, Монголын цанын холбоо, Скай резорт цанын баазтай хамтран зохион байгууллаа.
     Эмэгтэйчүүдээс 3 км-ийн зайд МУБИС-ийн оюутан Халиун /12,03,47 мин/, МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийн оюутан Уранбайгаль /12,40,68 мин/, ҮБТДС-ийн оюутан Нямцэцэг /12,41,15 мин/, 5 км-ийн зайд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийн оюутан Уранбайгаль /21,11,88 мин/, МУБИС-ийн оюутан Халиун /21,21,08/, ҮБТДС-ийн оюутан Нямцэцэг /21,30,15 мин/, 10 км-ийн зайд Халиун /41,25,88 мин/, Уранбайгаль /43,37,39 мин/, Нямцэцэг /44,53,93 мин/ тус тус эхний 3-н байрт шалгаран их наадмын медалийн эзэд болжээ.
     Эрэгтэйчүүдээс 10 км-ийн зайд ҮБТДС-ийн оюутан Г.Жаргалсайхан /32,49,70 мин/, ҮБТДС-ийн оюутан Бямбадорж /32,56,11 мин/, ШУТИС-ийн оюутан Амарсанаа /34,03,98 мин/, 5 км-ийн зайд ҮБТДС-ийн оюутан Бямбадорж /16,12,14 мин/, ҮБДТС-ийн оюутан Жаргалсайхан /16,26,84 мин/, ШУТИС-ийн оюутан Амарсанаа /16,33,12 мин/, 15 км-ийн зайд ҮБТДС-ийн оюутан Бямбадорж /55,05,28 мин/, ҮБТДС-ийн оюутан /55,31,27 мин/, ШУТИС-ийн Амарсанаа /55,33,08 мин/ тус тус эхний 3-н байрт шалгарч Зохион байгуулах хорооноос их наадмын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ.
     Харин буухиа тэмцээнд ҮБТДС 2 оноогоор, МУБИС 6 оноогоор, БХИС 7 оноогоор тэргүүн байруудад шалгарчээ. Байгууллагын нэгдсэн дүнгээр нийт 69 оноогоор ҮБТДС 1-р байранд, 131 оноогоор МУБИС 2-р байранд, 159 оноогоор 3-р байранд тус тус шалгарч Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын цанын тэмцээний шилдгүүдээр тодорлоо.
      Их наадам шатрын шигшээ тэмцээн 2 сарын 4-6-ны өдрүүдэд “Хос мастер” шатрын академи дээр явагдах ба тус тэмцээнд нийслэл, баруун, зүүн, төв, хангайн бүсүүдээс шалгарсан 40 гаруй оюутан тамирчид оролцох юм.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

 

Сэтгэгдэл