Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төв, Монголын оюутны спортын холбоо, Спортын холбоод хамтран Монгол улсын Засгийн газрын 2012 оны 262 дугаар тогтоолоор батлагдсан Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмыг спортын 15 төрлөөр орон даяар амжилттай зохион байгуулж байна. Их наадам тэшүүрийн тэмцээнээр гараагаа эхэлж 1-р сарын 26-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тэшүүрийн талбай дээр амжилттай явагдаж өндөрлөлөө.
    Тэмцээн эрэгтэйчүүдийн 500м, 1500м, 3000м, эмэгтэйчүүдийн 500м, 1000м, 3000м, 5000м гэсэн зайгаар явагдаж нийслэлийн болон хөдөө орон нутгийн 11 их, дээд сургуулийн спортын цол зэрэгтэй 40 гаруй оюутан тамирчид оролцож аваргууд тодоржээ. Түүнчлэн Этүгэн ДС-ийн оюутан Д.Дэлгэрмаа /500м-45,39 сек, 1000м-1,31,29 мин, 3000м-4,59,55 мин/, МУБИС-ийн оюутан Г.Ууганбаатар /1500м-1,59,98 мин, 3000м-4,24,76 мин/ нар 2009 онд зохиогдсон Монголын оюутны спортын 2 дугаар их наадмын тэшүүрийн тэмцээний дээд амжилтыг тус тус шинэчилжээ.
    Эрэгтэйчүүдийн 500м-ийн зайд МУБИС-ийн оюутан Б.Цэрэнхүү /40,39 сек/, МУБИС-ийн оюутан Г.Бэлгүтэй /40,66 сек/, ШУТИС-ийн оюутан Г.Мөнхдорж /40,84 сек/, 1500м-ийн зайд МУБИС-ийн оюутан Г.Ууганбаатар /1,59,98 мин/, МУБИС-ийн оюутан Г.Бэлгүтэй /2,08,64 мин/, Монгол-Солонгосийн политехникийн коллежийн оюутан Г.Батмагнай /2,09,10 мин/, 3000м-ийн зайд Г.Ууганбаатар /4,24,76/, Г.Бэлгүтэй /4,40,52/, Г.Батмагнай /4,50,47/, 5000м-ийн зайд Г.Ууганбаатар /7,28,20/, Г.Бэлгүтэй /8,24,18/, Г.Батмагнай /8,33,10/, харин эмэгтэйчүүдийн 500м, 1000м, 3000м, 5000м-ийн бүх зайд “Этүгэн” дээд сургуулийн оюутан Д.Дэлгэрмаа, Монгол-Солонгосийн политехникийн коллежийн оюутан А.Зул, МУБИС-ийн оюутан О.Амарзаяа нар тус тус зай тус бүрт эхний 3-н байрт шалгарч их наадмын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон юм.
     Байгууллагын нэгдсэн дүнгээр 1-р байранд Л.Цэнд дасгалжуулагчтай МУБИС-ийн баг тамирчид, 2-р байранд Ц.Цэрэнбат дасгалжуулагчтай БХИС, 3-р байранд Б.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид тус тус шалгарч их наадмын өргөмжлөл, мөнгөн шагналыг гардан авлаа.
     Их наадмын тэшүүрийн тэмцээнээс шалгарсан тамирчид Итали улсын Трентино хотноо 2013 оны 12 сард зохиогдох өвлийн 26 дугаар “Универсиад” их наадамд оролцох бүрэн эрхтэй болжээ.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО 

Сэтгэгдэл