Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 Өнөөдөр Төрийн ордоны ёслолын баганат танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 151 дүгээр зарлигын дагуу насан туршидаа мөнгөн урамшуулал хүртэх болсон 48 тамирчинд Ерөнхийлөгчийн “БАТЛАМЖ” бичиг, тухайн тамирчны зурагтай мөнгөн урамшуулал бүхий алтан карт болон монгол улсын төрийн дууллыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл нар гардуулан өглөө.


       Зарлиг ёсоор олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн, мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшууллыг сар бүр олгож байх юм.
      Тамирчидын нэрийг амжилт гаргасан он дарааллын дагуу дуудсан бөгөөд анхны батламж, алтан картыг 1968 оны Мехикогийн олимпиос чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн МУГТ Ч.Дамдиншарав гуай авч ардын багш, МУГТ Д.Сэрээтэр, Хөдөлмөрийн баатар, МУГТ Ж.Мөнхбат нараар үргэлжилсэн юм.


    Мөн дээрх зарлигт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тамирчдын ар гэр, эхнэр, нөхөрт нь нэг жилийн хэмжээтэй дүйцэх урамшууллыг нэг удаа олгохоор заасны дагуу 1968 оны Мехикогийн олимпийн хүрэл медальт Т.Артаг, 1980 оны Москвагийн олимпийн мөнгөн медальт Ж.Даваажав, хүрэл медальт Д.Оюунболд, бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий хүрэл медальт Л. Энхбаяр, боксын ДАШТ-ийн мөнгөн медальт Р.Отгонбаяр, ОУХМ Б.Жамсран, МУГТ Д.Дэмбэрэл нарын гэр бүлд зарлиг ёсоор урамшууллыг гардуулсан юм.
    Энэ үеэр ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарт хандан хэлсэн үгэндээ: Энэхүү алтан карт нэг л удаа өөрчлөгдөх боломжтой бөгөөд тамирчид та бүгдийн гаргасан амжилтаас шалтгаалан карт, түүн доторх мөнгөн дүн өөрчлөгдөх болно гэдгийг онцлон хэлсэн нь тамирчдыг улам урамшуулж байсан юм.
    АНУ-д эмчлүүлж байгаа 2008 оны олимпийн аварга, 2012 оны зуны олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр АНУ-д эмчлүүлж байгаа учир хүрэлцэн ирж чадаагүй ч эх орондоо хүрэлцэн ирэх мөчид батламж, алтан картыг нь гардуулан өгөх бөгөөд цаашид хүрэлцэн ирж амжаагүй тамирчдын батламж, алтан картыг ССАЖЯ дээр үргэлжлүүлэн өгөх юм байна.

Сэтгэгдэл