Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан "Монголын аялал жуулчлалын форум-2013" Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Форумд оролцогсод гадаад сурталчилгаанд албан ёсоор ашиглах уриа үгний талаар шийдвэр гаргаж баталлаа. Уриа үгийн саналыг форумд оролцогч, твиттерийн хэрэглэгч болон гадаадын сурталчилгааны мэргэжилтэнүүдийн хүрээнд явуулж нийт 15 санал гарсан байна. Эдгээрээс:
1.Go nomadic, Roam Mongolia
2.Be Nomadic, Visit Mongolia
3.Go Nomadic, Experience Mongolia
4.Be Nomadic, Roam Mongolia гэсэн саналууд хаалтын хуралдаан дээр тунан үлдэж, ахин санал хураалт явуулсан бөгөөд олонхийн саналаар "GO NOMADIC. EXPERIENCE MONGOLIA" гэсэн уриа шалгарлаа. Энэ нь “НҮҮДЭЛЧИН АМЬДРАЛЫГ МОНГОЛД МЭДЭР” гэсэн утгатай юм.
 

Сэтгэгдэл