Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 151 дүгээр зарлигаар Олимпийн наадам, Паралимп болон олимпийн наадмын төрөлд багтдаг сонирхогчдын спортын төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр олгох урамшууллыг олгох болсон юм. Энэхүү зарлигийн дагуу Сангийн сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны 1 дүгээр сар 24 өдрийн 23/14 тоот хамтарсан тушаалаар “Тамирчидад сар бүрийн урамшуулал олгох журам”-ыг баталсан. Олимп, дэлхийн аваргын медальтнуудад Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран 2013 оны нэгдүгээр сарын 31-ний 11 цагаас Төрийн ордоны ёслолын баганат танхимд батламж, алтан карт гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулана. Энэ сард 106 сая төгрөгийг Олимпийн наадмын медальтан 11, Олимпийн наадам, дэлхийн аваргын хос медальтан 11, Паралимпийн наадмын медальтан 1, Дэлхийн аваргын медальтан 25 нийт 48 тамирчдад олгоно

Сэтгэгдэл