Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Өнгөрч буй долоо хоногт эх оронд маань болсон зарим спортын үйл явдлаас тоймлон уншигч та бүхэнд хүргэж байна. 
                                        Монгол хүн бөмбөрцгийн хойд туйлд очино 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэг болох Хойд өргөргийн 90°-ыг зорихоор болжээ. Энэ талаар тэрбээр өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Спортын төв ордонд болсон хэвлэлийн бага хуралд уг аяллыг зохион байгуулагч Соёл, спорт, аялал, жуулчлалын яамны Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар, спортын нэртэй сэтгүүлчид оролцсон юм. Хурлын үеэр түүний сэтгэгдлийг сонслоо. Дэлхийн дээвэр Эверестийн оргилд хүрч байсан таныг Хойд туйлд мөн анх удаа хөл тавих гэж байгаад баяртай байна. Аяллынхаа зорилгоос хуваалцахгүй юу?

-Хоёр жилийн өмнөөс энэ аялалд зориулж бэлтгэл ажлаа эхэлсэн. Монгол хүн Хойд туйлд хүрэх ёстой. Тусгаар тогтносон улс орны хувьд Хойд туйлд Монгол хүний мөрийг гаргаж, эх орныхоо туг далбааг тэнд мандуулах нь нэр төрийн хэрэг, нэг ёсны үүрэг юм. Энэ их ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан надад итгэл найдвар хүлээлгэсэнд талархаж байна. Монгол хүн сансарт ниссэн байна, монгол хүн Эверестийн оргилд хүрсэн, монгол хүн Олимпийн аварга боллоо, монгол хүн дэлхийн Өмнөд туйлд очиж чадсан байна. Тэгэхээр одоо бидэнд бөмбөрцгийн хамгийн хойд цэг, дэлхийн зулай гэгдэх Хойд туйлд эх орныхоо нэрийг дуурсгах нэг зорилго үлдээд байна. Аялал амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

-Хэзээ замд гарах вэ?
-Ирэх дөрөвдүгээр сарын 4-нд Улаанбаатараас хөдөлнө.
-Аялал хэд хоног үргэлжлэх бол?
-Дөрөвдүгээр сарын 26-д дуусна.

Готовдоржийн Өсөхбаяр
1989 оноос уулын спортоор хичээллэж эхэлсэн. Спорт авиралтын хот болон Улсын 14 удаагийн аварга. Эх орныхоо мөнх цаст оргилуудад давтагдсан тоогоор 40 гаруй удаа авиралт хийжээ.
2005 онд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн

ТҮҮХЭН АВИРАЛТУУД:
1.Бялуха /Өндөр 4600/
• 2004.06.20-ны өдөр оргилд гарав.
2. Нинчин Тангла
• 2005.02.15-ны өдөр оргилд гарав.
3.Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ /Өндөр 8850/
• 2005.05.30-ны өдөр оргилд гарав.
4.Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ /Өндөр 8850/
• 2007.05.14-ны өдөр оргилд гарав.
5.Хойд Америкийн ноён оргил МАККЕНЛИ /Өндөр 6195/
• 2008.07.08-ны өдөр оргилд гарав.
6.Африк тивийн ноён оргил КИЛИМАНЖАРО /Өндөр 5895/
• 2009.02.22-ны өдөр оргилд гарав.
7.Европ тивийн ноён оргил ЭЛЬБРУС /Өндөр 5642 /
• 2009.05.21-ний өдөр оргилд гарсан.

                                                   Харумафүжи дээд зиндаанд тав дахиа түрүүллээ
Мэргэжлийн сумо бөхийн энэ оны эхний башё ёкозуна Харумафүжигийн ялалтаар өндөрлөлөө. Харумафүжи ийн мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд тав дахиа түрүүлээд байна. Тэрбээр башё дуусахаас нэг өдрийн өмнө буюу өчигдөр Какурюү М.Анандыг давснаар 14 дэх даваагаа авч, түрүүлэх болзлоо хангаад байсан юм.

Сүүлийн өдрийн барилдаанд тэрбээр их аварга Хакухо М.Даваажаргалыг давснаар нэг ч өвдөг шороодолгүйгээр тэргүүлж, өөрийнх нь барилдааныг шүүмжилж байсан Японы сумо бөхийн холбоонд хариу барилаа. Их аварга Хакухо М.Даваажаргалын хувьд энэ удаагийн башёг 12 даваа, гурван унаатай өндөрлүүлж байна.
                                                        Спортын сэтгүүлчдийн номын баяр боллоо
Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос “Спортын сэтгүүлчдийн номын баяр”-ыг анх удаа зохион байгууллаа
Спортын төв ордонд болсон номын баярт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун, А.Баярмагнай, Д.Данзан, С.Зэвсэг, Г.Золжаргал, МҮОНР-гийн сэтгүүлч Д.Гэнээ, ахмад идэвхтэн бичигч Б.Авирмэд, Л.Тогоохүү нараас эхлээд сэтгүүлч, яруу найрагч Ц.Галбадрах, сэтгүүлч Н.Энхбаяр, Б.Батзаяа, Б.Өлзийтогтох нарын үе үеийн НОМТОЙ сэтгүүлчид оролцох юм.

Лондонгийн олимпиос Монголын баг тамирчид таван цагариг дүүргэн, таван медаль хүртсэн өнгөрөгч онд Монголын спортын гишүүдээс олон уран бүтээлч ном товхимол хэвлүүлж, арвин ургацтай үджээ. Зуны олимпийн наадмын торгон мөчүүдийг дуран авайдаа буулгасан гэрэл зурагчин Ч.Ганбат өнгөрөгч онд "Монгол бөх Гиннест", “Таван цагариг” сонины сэтгүүлч, “сумо судлаач” М.Сугар-Эрдэнэ "Сүмод шингэсэн Монгол хөлс", МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Д.Өлзийсайхан "Олимпийн алдартнууд" зэрэг номоо гаргасан бол сэтгүүлч Б.Хосбаярын "Монголын баг: Лондон-2012", "Бөх" сонины сурвалжлагч С.Бадамгарав ярилцлагын номууд, мөн С.Түвдэнням, Р.Мөнхдаваа, Ж.Батмөнх, Д.Данзан нарын бүтээлүүд ч мөн олимпийн жилд олонд хүрчээ.
                                                         МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүдийн энэ оны анхдугаар хурал нэгдүгээр сарын 25-ны өдөр "Олимпик Хаус"-д болж, гишүүд зуун хувийн ирцтэй оролцлоо. Уг хурлаар ирэх дөрвөн жилд МҮОХ-ноос хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, салбар комиссын бүрэлдэхүүн батлах болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хурлаар МҮОХ-г нийт найман салбар комисстой байхаар шийдэж, дараах хүмүүсийг дарга, зохицуулагчаар томилжээ.

1. Олимпийн боловсрол, соёлын комисс-(дарга Ц.Дамдин, зохицуулагч Ж.Баасанхүү)
2. Спорт ба эмэгтэйчүүд комисс-(дарга Л.Халтар, зохицуулагч Ш.Бямбасүрэн)
3. Спорт бүхний төлөө комисс-(дарга Э.Мөнх-Очир, зохицуулагч Б.Жияандорж)
4. Спортын эмнэлэг комисс-(дарга Ж.Хатанбаатар, зохицуулагч Ч.Насанбат)
5. Тамирчны комисс-(дарга Б.Бат-Эрдэнэ, зохицуулагч Э.Бадар-Ууган)
6. Ёс зүйн комисс-(дарга Д.Сугар, зохицуулагч Д.Сүрэнхорлоо)
7. Спорт ба байгаль орчин комисс-(дарга Ц.Даваасүрэн, зохицуулагч Ж.Отгонцагаан)
8. Өсвөр үе, залуучуудын спортын комисс-(дарга Ч.Зоригбаатар, зохицуулагч Г.Лхагвасүрэн)

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл нь 2012 оны 12 сарын 19-нд хуралдсан Монголын Олимпийн Чуулганаас томилогдсон бөгөөд Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дорлигжав, дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Э.Мөнх-Очир, Ж.Хатанбаатар, гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ч.Зоригтбаатар, Ш.Магван, Д.Сугар Л.Халтар нар бүрдүүлдэг юм.
                                                                   Боксын  УАШТ эхэллээ 
Рио Де Жаниерогийн олимпийн цикл эхэлж буйтай холбогдуулж манай спортын холбоод нэгдсэн зорилго тавин ажиллаж байна. Үүний жишээ Монголын Олимпийн боксын холбоо дотоодын тэмцээнүүдээс эхлээд тив, дэлхийн томоохон тулаануудад бэлтгэж эхэлжээ. Тус холбооны Гадаад харилцааны менежер Г.Ариунболдтой ярилцлаа
-МҮОБХ-оос зохиох тэмцээнүүд ямар тэмцээнээр үргэлжлэх вэ?
Энэ сарын 28-аас ирэх сарын 3-ны хооронд насанд хүрэгчдийн УАШТ болно. Энэ тэмцээн анх удаа Монгол Улсын ХХ зууны нэрт дасгалжуулагч, МУГТ В.Батбаярын нэрэмжит болон зохиогдож байна. Манай улсын 17-25 насны бүх тамирчин оролцохоор бүртгүүлэх байх. Тэмцээн ирэх Риогийн олимпод оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй.
Боксын холбоо Риогийн олимпод хэрхэн оролцохоо харж байгаа юу?

Хамгийн эхний төлөвлөгөөний дагуу “Говь Ресурс” амралтын баазад Мон¬голын үндэсний шигшээ багийн та¬мирчид бэлтгэлээ хангаж байна. Тамирчид энэ сарын 25-нд бууж ирэх байх. Үүний дараа 28-нд УАШТ-д орол¬цоно.
Ялангуяа гадаад харилцааны талаар?

-Бид БНХАУ-ын Өвөрмонголд Хятадын тамирчидтай ирэх сарын 6-26-ны хооронд хамтарсан бэлтгэл хийнэ. Мөн Европын цуврал тэмцээн буюу Германы Халей, Чех зэрэг хоёр тэмцээнд оролцоод эргэж ирэх юм. Энэ бол эхний улирлын гол зорилго. Энэ онд насанд хүрэгчдийн ДАШТ Казахстаны Алмата хотод зохиогдох төдийгүй өсвөрийн ДАШТ болно.
Ирэх УАШТ-д амжилт гаргасан тамирчид Казахстан руу явна. Үүний өмнө нэгдсэн бэлтгэл хийгдэх юм. Дасгалжуулагч нарын зөвлөл хуралдсаны дараа ДАШТ-д ямар тамирчид явах вэ гэдгийг шийднэ. Европ, тив дэлхийд ямар амжилт гаргаж байсныг ч харгалзаж үзнэ.


-П.Сэрдамба гавьяат холбоонд ажиллаж байгаа танай холбооны удирдлагуудыг хэрхэн то-милсон бэ?

-Саяхан манай холбооны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн. УИХ-ын гишүүн О.Содбилэг МОБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон. МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.


-Дасгалжуулагч, сонгон шал¬га¬руу¬лах үйл явцын талаар?

-Энэ сард ССАЖЯ-наас шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгон шал¬гаруулах шалгалт болсон. Манай есөн дасгалжуулагч нэр дэвшиж, шал¬галтад оролцсон. Үүнээс дөрвөн дасгал¬жуулагчийг сонгож, эрэгтэй, эмэгтэй шигшээ багт томилох юм.Эмэгтэй шигшээ багт гурван хүн томилно. Юуны өмнө дасгалжуулагчтай болсны дараа тамирчдаа бүрдүүлэх юм. Энэ бүхэн олимпийн цикл эхэлж байгаатай салшгүй холбоотой.

                                             “Буянт Ухаа” спортын ордны захирлын үүрэгт ажилд

                                                                        С.Мөнхсүх томилогдлоо

2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн “Буянт ухаа” спортын ордоны захирлын үүрэгт ажилд Сүхбаатар овогтой Мөнхсүхийг томилон ажлуулахаар ССАЖЯ-наас шийдвэрлэлээ.

                                        “Монгол бөх” чуулга уулзалт зохион байгуулагдахаар боллоо

Монгол үндэсний бөх нь спорт, соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн мөн учир шинэчлэл хийхийн тулд “Монгол бөх” чуулга уулзалтыг ирэх гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт зохион байгуулахаар боллоо. Энэхүү чуулга уулзалтаар:
- Соёлын өв уламжлалаа үндэсний бөхдөө хэрхэн, яаж авч үлдэх/ цол хэргэм олгох г.м/
- Монгол бөхийн спортын байгууллага, түүний бүтэц зохион байгуулалт
- Шударга барилдаан нь аялал жуулчлалын хамгийн үнэт үзвэр, бүтээгдэхүүн мөн гэсэн гурван дэд сэдвийн дор хэлэлцүүлэг хийж, салбар хуралдаан зохион байгуулж болох талаар санал гарсан байна.
                                            “Универсиад”-ын цана, тэшүүрийн тэмцээн эхэллээ

Цанийн төрлөөр эрэгтэй 10 км, 20 км, сонгомол техникээр 10 км, эмэгтэй 5 км, 20 км болон сонгомол техникээр 10 км-д өрсөлдөнө. Мөн багийн буухиа уралдаан болно.
Тэшүүрийн төрлөөр эрэгтэй 500м, 1500м, 3000м, 5000м, эмэгтэй 500 м, 1000 м, 1500 м, 3000 м зайд тус тус уралдана.
Энэхүү цана, тэшүүрийн тэмцээнээс шалгарсан тамирчид 2013 онд Италийн Трентино хотод зохиогдох өвлийн 26 дугаар “Универсиад” их наадамд оролцох эрхтэй болох юм..
Цанын төрлийн тэмцээнүүд 01.26-29-нд “Скай резорт” цанын баазад, тэшүүрийн
тэмцээнүүд 01.26-27-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Бөхчүүд жин алгасалгүй медаль хүртэв

Алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс манай эмэгтэй бөхчүүд барилдсан бүх жиндээ медаль хүртлээ.

Сэтгэгдэл