Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн “Буянт ухаа” спортын ордоны захирлын үүрэгт ажилд Сүхбаатар овогтой Мөнхсүхийг томилон ажлуулахаар ССАЖЯ-наас шийдвэрлэлээ.
    С.Мөнхсүх нь Монгол улсын их сургуулийн Эдийн засгийн дээд сургуулийг 1997 онд Эдийн засагч мэргэжилээр, Япон улсын Токиогийн Тэйкёогийн их сургуулийг спортын эдийн засагч мэргэжилээр тус тус дүүргэсэн.
     Чөлөөт бөх, Сумо бөхийн Олон улсын хэмжээний мастер, Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой, 1997-1999 онд Улаанбаатар төмөр замын дэргэдэх Замчин спорт клубд тамирчин, 2000-2004 онд Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багт тамирчин, 2005-2009 онуудад Япон улсын Токиогийн Тэйкёогийн их сургуулийн багт тамирчин, 2012 оноос Модернити Автомотив ХХК-д дэд захиралаар ажиллаж байсан байна.
 

Сэтгэгдэл