Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ССАЖЯ-ны удирдлагууд Үндэсний бөхийн аваргуудын зөвлөлийн хүсэлтээр тэднийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Үндэсний бөхийн аваргуудын зөвлөлийн даргаар Монгол Улсын аварга Д.Сумъяабазар ажилладаг бөгөөд уг уулзалтанд тус зөвлөлийн гишүүдийн төлөөлөл болох дархан аварга Х.Баянмөнх, даян аварга А.Сүхбат, аварга О.Балжинням нар хүрэлцэн ирсэн байсан юм. Тэд ССАЖЯ-ны удирдалагуудад олимп тив дэлхийн төрөлд ордог спортын төрлүүдээс гадна үндэсний бөхөө улам боловсронгуй болгох хэрэгтэй байгаа талаар хэллээ. Учир нь Монголын Үндэсний бөх маань олон жилийн турш соёлын өвийг хадгалан, өвлөн тээж ирсэн болхоор ССАЖЯ-ны нэг хэсэг болох учиртай. Тиймээс монголын үндэсний бөхөө хэрхэн хамгаалж, цэвэр ариун, ёс жудагтай байлгах талаар харилцан санал солилцон, үндэсний спортод эрх зүйн орчны шинэтгэл хийх хэрэгтэй байгаагаас гадна, хэд хэдэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг дуулгасан юм. Үүний хариуд ССАЖЯ-ны удирдлагууд Биеийн тамирын салбарт боловсруулж байгаа хуулиудаа танилцуулж, өөрсдийн саналаа ч өгөхийг хүсээд, эдгээрт үндэсний хэв маяг, ёс жудагыг хадгалсан хууль оруулна гэсэн юм. Одоогийн байдлаар ССАЖЯ Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Спортын Төрийн Бус Байгууллагуудын тухай хууль болон Спортын барилга байгууламжийн тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа юм байна. Уулзалтын төгсгөлд Монгол үндэсний бөх нь спорт, соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүн мөн учир шинэчлэл хийхийн тулд “Монгол бөх” чуулга уулзалтыг ирэх гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт зохион байгуулахаар боллоо. Энэхүү чуулга уулзалтаар:
- Соёлын өв уламжлалаа үндэсний бөхдөө хэрхэн, яаж авч үлдэх/ цол хэргэм олгох г.м/
- Монгол бөхийн спортын байгууллага, түүний бүтэц зохион байгуулалт
- Шударга барилдаан нь аялал жуулчлалын хамгийн үнэт үзвэр, бүтээгдэхүүн мөн гэсэн гурван дэд сэдвийн дор хэлэлцүүлэг хийж, салбар хуралдаан зохион байгуулж болох талаар санал гарсан байна.
 

Сэтгэгдэл