Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ" -2013

ССАЖЯамнаас аялал жуулчлалын салбарын хүрээнд бодлогоо тодорхойлох үйл ажиллагааны хүрээнд энэ сарын сүүлээр буюу 2013 оны 01 дүгээр сарын 28,29-ны өдрүүдэд үндэсний хэмжээний нээлттэй “ Монголын аялал жуулчлалын форум” -ыг зохион байгуулах гэж байна. ССАЖЯ салбарынхаа шинэтгэлийг хийх үүднээс эхний өдөр нь 6 салбар хорооны нээлттэй хэлэлцүүлэг хийх юм. Харин 2 дахь өдөр нь Төрийн ордонд нэгдсэн нэг гол илтгэлүүдтэй, хэлэлцэх асуудалтай, үр дүнгээ нэгтгэсэн арга хэмжээг зохион байгуулна. Чуулганд бүх аймаг орон нутгийн төлөөлөл болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, багш судлаачид, эрдэмтэд зэрэг нийт 700 гаруй төлөөлөгчид оролцох юм. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганы хөтөлбөрийг танилцуулж байна.

Даваа гариг, 01 сарын 28, 2013

Чуулганы салбар хороодын хуралдаан
Блю Скай Цамхаг
________________________________________
08.30-09.00
Бүртгэл: Улаанбаатар хот, Блю Скай цамхаг, 1-р давхар
________________________________________
09.00-09.20
Чуулганы нээлт
Даймонд танхим

Хөтлөгч н.Тамир чуулганы нээлтийг зарлан хүндэт зочдыг индэрт урина.

Чуулганыг нээж үг хэлэх:

  • УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд

          Ц.Оюунгэрэл

  • УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд, Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгч Ц.Баярсайхан

________________________________________

09.20-09.30

Хүндэт төлөөлөгчид салбар хуралдааны танхимд хуваагдана.

Даймонд танхим

САЛБАР ХОРОО I: Аялал жуулчлалын салбарын эрх зүй, удирдлага зохион байгуулалт

Кристал танхим

САЛБАР ХОРОО II: Аялал жуулчлалын тогтвортой хөгжил ба орчны бүсчлэлийн төлөвлөлтийн асуудлууд

Бага танхим

САЛБАР ХОРОО III: Аялал жуулчлалын брэндинг

Даймонд танхим

САЛБАР ХОРОО I: Аялал жуулчлалын салбарын эрх зүй, удирдлага зохион байгуулалт
________________________________________
Дэд хороо: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга
________________________________________
09.30-09.45

Дэд хорооны хурлыг нээж: Хурлын дарга ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал үг хэлнэ.
Дэд хорооны хурлын нарийн бичиг: ССАЖЯ-ны АЖБХЗГ-ын ахлах мэргэжилтэн С.Хосхарцага
________________________________________
09.45-11.00

Хуралд тавигдах илтгэлүүд:
“Аялал жуулчлалын эрх зүйн шинэчлэлийн үзэл баримтлал”
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны АЖБХЗГ-ын ахлах мэргэжилтэн С.Хосхарцага

“Аялал жуулчлалын байгууллагуудын өнөөгийн байдал”
Монголын Аялал жуулчлалын холбооны гишүүн Ё.Бадрал

“Зочид буудлуудын өнөөгийн байдал”
Монголын зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат

“Монголын жуулчны баазуудын өнөөгийн байдал”
Жуулчны баазуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Ганхуяг
________________________________________
11.00-11.15
Цайны завсарлага
________________________________________
11.15-13.00

Аялал жуулчлалын тухай хуулийн зарчмын хэлэлцүүлэг:
Салбар хорооны төлөөлөгчдийн багийн ажил: чуулганаас гаргах зөвлөмж, эрх зүйн баримт бичигт санал боловсруулах
________________________________________
13.00-14.00
Үдийн хоол
__________
______________________________
________________________________________
Дэд хороо: Аялал жуулчлалын салбарын удирдлага, хүний нөөцийн асуудал
________________________________________

14.00-14.15
Дэд хорооны хурлыг нээж: Хурлын дарга ССАЖЯ-ны ТЗУГ-ын дарга Н.Энхтүвшин үг хэлнэ.
Дэд хорооны хурлын нарийн бичиг: Аялал жуулчлалын сургалт судалгааны төв ТББ-ын тэргүүн Д.Гансүх
________________________________________
14.15-15.30
Хуралд тавигдах илтгэлүүд:
“Аялал жуулчлалын салбарын удирдлагын тогтолцооны шинэчлэл”
ССАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин

“Аялал жуулчлалын хүний нөөцийн хөгжлийн бодлого” 
Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн тэргүүн,
МУБИС-ийн Монголын Түүхийн тэнхимийн аялал жуулчлалын багш Ө.Амгалан

“Хөтөч тайлбарлагч мэргэжил болох нь”
Хөтөч-тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Ишбалжир

“Зочид буудлын хүний нөөцийн бодлого”
Монгол зочид буудлуудын холбооны дэд тэргүүн Н.Батцэнгэл
________________________________________
15.30-15.45
Цайны завсарлага

________________________________________
15.45-17.00

Аялал жуулчлалын салбарын удирдлага, хүний нөөцийн асуудлаар
зарчмын хэлэлцүүлэг
:

Салбар хорооны төлөөлөгчдийн багийн ажил: чуулганаас гаргах зөвлөмж, эрх зүйн баримт бичигт санал боловсруулах
________________________________________
Кристал танхим

САЛБАР ХОРОО II: Аялал жуулчлалын тогтвортой хөгжил ба орчны бүсчлэлийн төлөвлөлтийн асуудлууд
________________________________________
Дэд хороо: Аялал жуулчлалын орчны төлөвлөлтийн тухай хууль
________________________________________

09.30-09.45

Дэд хорооны хурлыг нээж: Хурлын дарга УИХ-ын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл үг хэлнэ.
Дэд хорооны хурлын нарийн бичиг: ССАЖЯ-ны АЖБХЗГ-ын дарга Б.Маргад
________________________________________
09.45-11.00
Хуралд тавигдах илтгэлүүд:
“Аялал жуулчлалын орчны төлөвлөлтийн тухай хуулийн үндэслэл”
УИХ-ын гишүүн, Монгол улсын Засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл

“Аялал жуулчлалын орчны төлөвлөлтийн ач холбогдол, туршлага”
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны АЖБХЗГ-ын дарга Б.Маргад

“Тусгай хамгаалалтай газар нутагт аялал жуулчлал эрхлэх нь” 
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Л.Эрдэнэчимэг

Нийслэлийн аялал жуулчлалын орчны төлөвлөлт
Нийслэлийн засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжил хариуцсан орлогч Ц.Энхцацрал

11.00-11.15
Цайны завсарлага
________________________________________
11.15-13.00

Аялал жуулчлалын орчны төлөвлөлтийн тухай хуулийн зарчмын хэлэлцүүлэг:

Салбар хорооны төлөөлөгчдийн багийн ажил: чуулганаас гаргах зөвлөмж, эрх зүйн баримт бичигт санал боловсруулах

________________________________________
13.00-14.00
Үдийн хоол
________________________________________
________________________________________
Дэд хороо: Бүтээн байгуулалт ба түншлэл

________________________________________

14.00-14.15

Дэд хорооны хурлыг нээж: Хурлын дарга ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл үг хэлнэ.
Дэд хорооны хурлын нарийн бичиг: Удирдлагын академийн Бизнесийн тэнхимийн ахлах багш, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнгийн захирал Ц.Өнөржаргал
________________________________________
14.15-15.30

Хуралд тавигдах илтгэлүүд:

Монгол улсын хэмжээнд бүтээн босгох аялал жуулчлалын томоохон цогцолбор, төсөл хөтөлбөрүүдийн жишээ: “ Майдар төсөл”
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөх Д.Эрдэмбилэг

“Аялал жуулчлалын салбарын санхүүжилтийн орчин”
Худалдаа хөгжлийн банк

“Ногоон үйлдвэрлэл ба Аялал жуулчлал”
“Селена трэвэл” ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Нямсүрэн

“Аялал жуулчлалын салбарын хөгжлийн түншлэл”
Удирдлагын академийн Бизнесийн тэнхимийн ахлах багш, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнгийн захирал Ц.Өнөржаргал
________________________________________
15.30-15.45
Цайны завсарлага

________________________________________
15.45-17.00
Бүтээн байгуулалт ба түншлэлийн асуудлаар зарчмын хэлэлцүүлэг:

Салбар хорооны төлөөлөгчдийн багийн ажил: чуулганаас гаргах зөвлөмж, эрх зүйн баримт бичигт санал боловсруулах________________________________________
Бага танхим

САЛБАР ХОРОО III: Аялал жуулчлалын брэндинг
________________________________________
Дэд хороо: Гадаад, дотоод сурталчилгаа, аялал жуулчлалын дагалдах үйлдвэрлэл

________________________________________
09.30-09.45

Дэд хорооны хурлыг нээж: Хурлын дарга: Монгол улсын Соёл урлагийн их сургуулийн захирал Э.Сонинтогос
Дэд хорооны хурлын нарийн бичиг: Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөх О.Цоодол
________________________________________
09.45-11.00

Хуралд тавигдах илтгэлүүд:
“Монголын баялаг”

“Хөгжлийн шийдэл” ТББ-ын зөвлөх Lee Skelly

“Монголын аялал жуулчлалын гадаад, дотоод сурталчилгааны суваг”
Монгол Нейшнл Географик төслийн удирдагч А.Дэлгэржаргал

“Аялал жуулчлалын үзэсгэлэн худалдааны ач холбогдол” 
Аялал жуулчлалын үндэсний төв, маркетингийн хэлтэсийн дарга С.Мэндбаяр

“Монголын гар урлалын хөгжил ба аялал жуулчлал”
МҮХАҮТ дэргэдэх бичил бизнес, гар урчуудын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цэнд-Аюуш________________________________________
11.00-11.15
Цайны завсарлага
________________________________________
11.15-13.00
Гадаад, дотоод сурталчилгаа, аялал жуулчлалын дагалдах үйлдвэрлэл
эрхлэх зарчим:

Салбар хорооны төлөөлөгчдийн багийн ажил: чуулганаас гаргах зөвлөмж, эрх зүйн баримт бичигт санал боловсруулах

________________________________________
13.00-14.00
Үдийн хоол
________________________________________

________________________________________

Дэд хороо: Тусгай сонирхлын аялал жуулчлалын нэр төрөл, бүтээгдэхүүн, чиглэл тогтоох

14.00-14.15

Дэд хорооны хурлыг нээж: ССАЖЯ-ны АЖБХЗГ-ын дарга Б.Маргад үг хэлнэ.
Дэд хорооны хурлын нарийн бичиг: Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Түмэндэлгэр________________________________________
14.15-15.30

Хуралд тавигдах илтгэлүүд:
“Тусгай сонирхолын аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц, тулгамдсан асуудлууд”

Идэр дээд сургуулийн Аялал жуулчлалын тэнхмийн эрхлэгч
В.Мөнхбаяр

“Соёлын аялал жуулчлал” 
Дуурь бүжгийн эрдэмийн театрын дарга Б.Сэргэлэн

“Шувуу ажиглах аялал жуулчлал ба шувуу судлал”
МУИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн тэргүүн С.Гомбобаатар

“Музейн аялал ба соёлын өв”
Богд хааны музейн захирал О.Мэндсайхан

________________________________________

15.30-15.45
Цайны завсарлага

________________________________________
15.45-17.00

Аялал жуулчлалын салбарын удирдлага, хүний нөөцийн асуудлаар
зарчмын хэлэлцүүлэг:

Салбар хорооны төлөөлөгчдийн багийн ажил: чуулганаас гаргах зөвлөмж, тусгай сонирхолын аялал жуулчлалын нэр төрлийг орон нутгаар санал нэгтгэж гаргах
________________________________________


Мягмар гариг, 01 сарын 29, 2013

Чуулганы нэгдсэн хуралдаан
Төрийн ордны төв танхим

________________________________________
08.30-09.00
Бүртгэл: Улаанбаатар хот, Төрийн ордон, Төв хойд хаалга

________________________________________
09.00-09.30

Нээлт :

1. Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг

2. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Цэдэвдамбын Оюунгэрэл
________________________________________
09.30-10.00
Аялал жуулчлалын салбарын эрх зүй, удирдлага зохион байгуулалт:
“Аялал жуулчлалын тухай хууль”

ССАЖЯ-ны АЖБХЗГ-ын ахлах мэргэжилтэн С.Хосхарцага
“Чуулганаас гаргаж буй аялал жуулчлалын хүний нөөцийн хөгжлийн зөвлөмж” 
Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн тэргүүн,
МУБИС-ийн Монголын Түүхийн тэнхимийн аялал жуулчлалын багш Ө.Амгалан
________________________________________
10.00-10.30
Аялал жуулчлалын тогтвортой хөгжил ба орчны бүсчлэлийн төлөвлөлтийн асуудлууд:
“Аялал жуулчлалын орчны төлөвлөлтийн тухай хууль”

ССАЖЯ-ны АЖБХЗГ-ын дарга Б.Маргад
“Чуулганаас гаргаж буй Аялал жуулчлалын салбарын хөгжлийн талаарх зөвлөмж”
Удирдлагын академийн Бизнесийн тэнхимийн ахлах багш, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнгийн захирал Ц.Өнөржаргал
________________________________________
10.30-11.00 Цайны цаг
________________________________________
11.00-11.30
Аялал жуулчлалын брэндинг:

“Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц, тулгамдсан асуудлууд”
Идэр дээд сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч
В.Мөнхбаяр

“Монголын аялал жуулчлалын гадаад, дотоод сурталчилгааны суваг”
Монгол Нейшнл Географик төслийн удирдагч А.Дэлгэржаргал
________________________________________
11.30-12.10
“Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарт баримтлах
бодлого”

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл
________________________________________
12.10-12.30
Чуулганыг хааж үг хэлэх, дурсгалын зүйлс гардуулах:
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл

________________________________________
12.30-13.00
Чөлөөт цаг, зураг татуулах.
 

Сэтгэгдэл