Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Рой Чапман Эндрюсийн Монголын говийн бүсэд хийсэн судалгаа шинжилгээний багийн дөрвөн удаагийн аялалаас хойш буюу 90-ээд жилийн тэртээгээс манай говийн бүс нутаг нь олон улсад үлэг гүрвэлийн олдворын эх нутаг хэмээн танигдсаар ирсэн билээ. Олон улсын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн судалгаа шинжилгээний баг жил бүр говь нутгийн элсэн манхан дундаас үлэг гүрвэлийн олдвор хайхаар Монгол оронд хүрэлцэн ирж байна.
       Монгол улсын Засгийн газар, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам эдгээр гайхамшигт, аварга биетүүдийн олдворуудыг үзүүлэх, таниулах, дэлхийн жишигт хүрсэн палентеологийн музейг Улаанбаатар хотын ойролцоо, говийн бүс нутаг буюу гайхамшигт олдворуудын өлгий нутгагт үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах их бүтээн байгуулалтанд ажиллах саналыг дэвшүүлж байна.
      Бид үлэг гүрвэлийн анхны цэцэрлэгт хүрээлэнг Монгол улсын өмнөд нутгаар буюу Өмнөговь аймаг, Дундговь аймаг, Баянхонгор аймгуудад байгуулахаар төлөвлөж байна.
     Монголын их хаадын үеэс Дундговь аймаг нь хүйтэн ширүүн өвлийн улирлын өмнө морьд, малаа тэнхэрүүлэх, тарга авахуулах шим тэжээллэг өвс ургамалтай, намаржихад цаг агаарын таатай нөхцөл бүрдсэн сүрлэг, үзэсгэлэнт байгалийн тогтоцтой нутаг гэдгээрээ алдартай. Мөн Дундговь аймаг нь олон улсад Харпимимус, Aлтирхинус, Пситтакозаурус, Aнкилозауриа-ийн зэрэг үлэг гүрвэлийн араг яс олдсоноороо дэлхийд танигдсан бүс нутаг юм. Дэлхийд гайхагдаж буй томоохон махчин үлэг гүрвэлийн олдвор болох Тарбазовр батаар, Тираннозавр батаар нь Өмнөговь аймаг, Баянхонгор аймгаас олдсон юм.
      Энэхүү төслийн хэрэгжилт, төлөвлөлтөнд хамтран ажиллах хүсэлтэй техникийн болон шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргадтай дараах цахим шуудангаар холбогдоно уу.

       Сонирхосон иргэд, аж ахуй нэгж, байгууллагын материалыг  2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хүлээн авна.

Харилцах утас: 311147
banzragch_margad@yahoo.com
oyungerel@parliament.mn
orgil.makhaan@gmail.com

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Сэтгэгдэл